Month: August 2014
БНХАУ-ын Наньжин хотноо үргэлжлэн явагдаж буй залуучуудын олимпийн чөлөөт бөхийн төрлүүд өчигдрөөс эхэлсэн. Өнөөдөр охидын 46 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.
“Наньжин-2014” залуучуудын олимпийн чөлөөт бөхийн охидын 46 кг-ын жинд барилдж буй Б.Дөлгөөн мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө барилдахаар шалгараад байна.
Охидын 46 кг-ын жинд барилдаж буй Б.Дөлгөөн Болгар, Алжирын бөхчүүдийг ялж, хагас шигшээд шалгарсан. Мөнгөн медалийн төлөө Венесулийн Кастиллог 4:0-ийн харьцаагаар ялалт байгуулснаар аваргын төлөө барилдахаар шалгараад байна. Тэрээр залуучуудын олимпийн аваргын төлөө БНАСАУ-ын Ким Сонянтай барилдана. Шигшээ барилдаан 17.48 цагаас эхэлнэ.
Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 2010 оны дэлхийн аваргын хүрэл медальт М.Бундмаа эхний тойрогт гоц мөргөж, дараагийн тойрогт Израйлын Шварцтэй оноолт таараад байсан. Тэрээр юко үнэлгээгээр ялалт байгуулснаар шөвгийн 16-д шалгарлаа.
Мөн энэ жинд барилдаж буй А.Цолмон Израйлын Коэнтэй барилдаж, вазари үнэлгээгээр ялалт байгууллаа. Израйл бөхийн хувьд энэ жилиийн Европын аваргаас хүрэл медаль хүртжээ.
Энэ жинд нийт 42 бөх барилдаж байгаагаас шөвгийн 16 эхнээсээ тодорч эхэллээ.
Гэвч А.Батсуурь 4 дэх барилдаанаа Украйны бөх дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медалт, Европийн аварга, дэлхийн чансааны №5 Григорий Зантариатай барилдаж цэвэр ялагдлаа.
Үүгээр А.Батсуурь дэлхийн аваргыг дуусгаж байна.
Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 64 бөх барилдаж байгаа бөгөөд Д.Төмөрхүлэг D хэсгийг тэргүүлэн барилдаж байна.
Д.Төмөрхүлэг эхний барилдаанаа Канадын Бучардтай хийж, вазари үнэлгээгээр ялснаар дараагийн тойрогт Германы Сиэдлтэй барилдахаар шалгарлаа.
Мөн энэ жинд барилдаж буй А.Батсуурь Перу улсын бөхийг даралтаар цэвэр ялснаар шөвгийн 32-т шалгараад байна. А.Батсуурь шөвгийн 16-д шалгарах эрхийн төлөө Шинэ Зиландын Бишоптой оноолт таараад байна.
”A Sound”-ын Ц.Тэмүүлэн СТА болжээ
“Хайртай”, “Шал дэмий”, “Уянга”, “Forever” зэрэг дуунуудаар нь та бидний сайн мэдэх “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн СТА цол тэмдэгээр энгэрээ мялаажээ.
Тэрбээр саяхан “Цонхон дээр суусан ялаа” бие даасан цомгоо гаргаад удаагүй байгаа бөгөөд хамгийн сүүлд Анидча хэмээх уран бүтээлээ дүрсжүүлээд байсан юм.
Ингээд нийт уншигчдынхаа өмнөөс авьяаслаг дуучин залууд баяр хүргэн цаашдын уран бүтээлд нь өндөр амжил хүсье.
Манай улсад айлчилж буй БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ тэргүүтэй төлөөлөгчдийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзлаа.
Энэ айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна гэлээ.
Мөн тэрбээр, ирэх онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг хоёр талдаа өндөр түвшинд тэмдэглэн өнгөрүүлэх,
БНСУ-д гэрээгээр болон хувиараа ажил хөдөлмөр эрхлэж байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулахад анхаарч, дэмжлэг үзүүлэх, Солонгосын компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг уриалахыг Ерөнхий сайд хүслээ.
Мөн тус улсын Ерөнхий сайдыг Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урилаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хүлээн авч уулзаж буйд БНСУ-ын Гадаад хэргийн сайд талархал илэрхийлээд 2 орны бүх түвшний харилцааг хөгжүүлэхийн төлөө ажиллах болно гэлээ. Мөн тэрбээр Ерөнхий сайдын тавьсан санал хүсэлтийг Засгийн газартаа уламжлах болно гэж хэллээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн, Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дах Ардчилсан намын бүлгийн дэд дарга, “Иргэн та-Баялаг” сангийн тэргүүн С.Одонтуяа нарын санаачилгаар хүүхэд өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх зорилготой “Эх орон-36” хөтөлбөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд 08-р сарын 20-25-ны өдрүүдэд хаалтын ажиллагаагаа хийлээ.
Тус хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил улсын хэмжээнд 10 мянга гаруй хүүхэд хамрагдсан нь өмнөх жилээс даруй хоёр дахин нэмэгджээ. Энэ удаагийн зуслан цугларалтыг ХАХНХЯ ,БХЯ ,ХТҮГ , Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төв, Зэвсэгт хүчний 311-р анги зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан.Цугларалтанд Архангай, Булган, Завхан, Дорнот, Дундговь, Төв аймаг, нийслэлийн Баянгол, Сонгино-хайрхан, Чингэлтэй дүүргийн хүүхэд багш нар, зохион байгуулагчид зэрэг 580 гаруй хүн оролцлоо.
Энэ удаагийн зуслан цугларалтаа “Энхийн өсвөрийн элч -2014” нэртэйгээр зохион байгуулсан бөгөөд тус цугларалтанд оролцогчид 3 хоногийн турш Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд сургагч багш нарын хамт Марш тактикийн тэмцээнд бэлтэж Зэвсэгт хүчний 311-р ангид очин анх удаагаа “Энхийн өсвөрийн элч -2014” марш тактикийн тэмцээнд амжилттай оролцлоо.
-Наймдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлыг ерөнхийд нь дүгнэвэл манай орны ихэнх гол, мөрний усны түвшин аажим буурсан хандлагатай байна. –
Гол, мөрний усны горимын тойм:
2014 оны наймдугаар сарын хоёрдугаар арав хоног
1.Хойт мөсөн далайн ай савын гол мөрөн
Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд голын усны түвшин наймдугаар сарын хоёрдугаар арав хоногт ерөнхийдөө хоногийн түвшний хэлбэлзэл багатай байсан ба өнгөрсөн оны мөн үеийнхээс 20-40 см ахиу байлаа.
Хангай нурууны арын Идэр, Хануй, Чулуут, Суман, Урдтамир, Хойттамир зэрэг голууд өмнөх арав хоногт түвшний хэлбэлзэл багатай хугацааны дундуур буурсан хандлагатай байна.
Хангайн арын Идэр голын дунд болон Хануй, Суман голын арав хоногийн дундаж түвшин 2013 оны мөн үеийнхээс 10-30 см их , бусад голууд арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 20-40 см бага түвшинд байна.
Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Туул, Сөгнөгөр зэрэг голууд энэ арав хоногийн эхээр 5-10 см нэмэгдээд хугацааны сүүл рүү аажим буурсан явцтай байна. Хүдэр, Ерөө, Санзай, Сэлбэ, Сөгнөгөр голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2013 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-10 см их харин Туул, Хараа, Тэрэлж зэрэг голууд 10-30 см бага түвшинд байна.
Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд усны түвшин өнгөрсөн арав хоногийн турш аажим буурсан ба хоногийн түвшний өөрчлөлт 5-10 см байлаа. Сэлэнгэ мөрний дагуух усны түвшин арав хоногийн дундаж утгаараа өмнөх оны мөн үеэс 20-50 см бага харин Орхон голын дагуу 10-50 см их түвшинд байна.
2.Номхон далайн ай савын гол мөрөн
Хэнтэй нурууны ар, зүүн өврөөс эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн зэрэг голын усны түвшин өнгөрсөн арав хоногийн турш хоногт 2-5 см буурсан бол Хэрлэн голын адаг буюу Чойбалсан хот орчмоор хугацааны эхээр үерийн түвшинг 5-10 см даван үерийн байдалд шилжсэн байна. Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд усны түвшинхугацааны турш буурсан хэдий ч Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшинг давсан хэвээр харин Улз голын усны түвшин хугацааны турш буурч түвшний өөрчлөлт багатай байлаа.
Номхон далайн ай савын дээр дурьдсан голуудын арав хоногийн дундаж утга өмнөх 2013 оны мөн үе болон олон жилийн дундаж түвшнээс 20-90 см их байв.
3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав
Алтай нуруунаас эх авсан Ховд, Буянт, Булган, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Дундцэнхэр зэрэг голууд өмнөх арав хоногийн турш аажим буурсан ба эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 60-120 см бага харин ус судлалын харуул Ховд-Мянгад, Буянт-Ховд орчимд олон жилийн дунджаас 10-20 см ахиу түвшинд байна.
Хангай нурууны өврийн Чигэстэй, Богд, Завхан, Заг, Хүнгүй, Түй, Зүйл, Цагаантуруут, Байдраг, Онги зэрэг голын усны түвшин өнгөрсөн хугацааны турш аажим буурсан хандлагатай буюу хоногийн түвшний хэлбэлзэл 1-2 см байсан байна. Завхан, Түй, Шаргалжуут, Онги, Таац голуудын арав хоногийн дундаж түвшинг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 10-50 см их, олон жилийн дунджаас 20-50 см бага байв.
Увс нуурын сав газрын Чигж, Түргэн, Баруунтуруун, Тэс, Хариг зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн арав хоногийн турш түвшний хэлбэлзэл багатай ба арав хоногийн дундаж утгаараа эдгээр голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-30 см бага харин Хархираа голын хувьд 5-10 см их байна.
Наймдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлыг ерөнхийд нь дүгнэвэл манай орны ихэнх гол, мөрний усны түвшин аажим буурсан хандлагатай байна гэж УЦУОХ, Ус судлалын сектороос мэдээлэв.
Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.
Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, А.Батсуурь, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд М.Бундмаа, А.Цолмон нар барилдана.
Хэсгийн барилдаан 13.00 цагаас эхлэх бөгөөд шигшээ барилдаан 19.00 цагт болно.
Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, А.Батсуурь, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд М.Бундмаа, А.Цолмон нар барилдах юм.