Categories
мэдээ спорт

Э.Бэхбаярыг барилдуулах шийдвэр гаргажээ

Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн тэмцээн ирэх сарын 8-14-ний өдрүүдэд Ташкент хотноо болно. Энэ тэмцээнд эх орноо төлөөлөн хүч үзэх манай улсын багийн бүрэлдэхүүн тодорч, багийг МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумьяабазар ахлан оролцохоор болсон. Харин тэмцээний 57 кг-ын жинд ОУХМ Б.Номинг оролцуулах шийдвэр гараад байсан ч Чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөл хуралдаж уг шийдвэрээ өөрчилжээ. Улмаар Э.Бэхбаярыг ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдуулахаар болсон байна. 

Б.Номингийн хувьд эрүүл мэндийн байдал, хөлний бэртэл зэргээс шалтгаалж, энэ удаагийн дэлхийн аваргыг өнжих нь дээр гэсэн дүгнэлтийг шигшээ багийн дасгалжуулагчид болон эмч нар гаргасан аж. Үүнийг нь Монголын чөлөөт бөхийн холбоо харгалзан үзэж дээрх шийдвэрийг гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 1-нээс автобус хуучин маршрутаараа үйлчилнэ

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт их ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар тодорхой зохицуулалтуудыг хийж буй.

Үүний хүрээнд нийслэлийн Тээврийн газар, Том оврын автобусны компаниудтай хамтран цагийн хуваарийн дагуу богино эргэлтээр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршилтаар 10 хоног хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү зохицуулалт нь ирэх сарыг хүртэл үргэлжлэх ба есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн автобусууд хуучин маршрут, үнээрээ үйлчилж эхэлнэ.

Мөн энэ сарын 22-ноос эхэлж автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулж байна. Уг зохицуулалт ч мөн энэ сарын 31-ний өдрийн 21.00 цагт  дуусч, дугаарын хязгаарлалт ердийнхөөрөө үйлчлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Таван цэгт дүрэмт хувцас худалдаалж байна

Энэ хичээлийн жилд  375 мянга гаруй  сурагч шинэ дүрэмт хувцас өмсөх шаардлагатай гэсэн судалгаа гараад байгаа. Уг судалгааны дагуу дүрэмт хувцсыг шаардагдах тоо хэмжээгээр  үйлдвэрлэж бэлэн болгосонталаар БШУЯ-ны зүгээс өмнө нь мэдээлж байсан.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр дүрэмт хувцасны худалдаа, борлуулалт  Улаанбаатар хотод эхэлсэн бөгөөд  аймаг, орон нутагт энэ сарын 31-ний өдрийг хүртэл нийлүүлэгдэх юм.  

Нийслэлд дүрэмт хувцас худалдаалах нийт таван цэг ажиллаж байгаа бол  аймаг бүрт 2-3 борлуулалтын цэг  ажиллаж байгаа аж.

Нийслэлд ажиллаж буй дүрэмт хувцасны борлуултын цэгүүд:

-Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбай,

-“Аса” циркийн гаднах талбай,

-Ялалтын талбай,

-Дүнжингарав худалдааны төвд,

-Улсын их дэлгүүр “Аса” циркийн хоорондох усан оргилууртай талбайд өдөр бүр 9-20 цагт сурагчийн дүрэмт хувцас худалдаална.

Categories
мэдээ нийгэм

Богд уулын арын замыг ирэх сарын таванд нээнэ

Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.1 км авто замын ажлын Баянзүрхийн товчооноос эхлэн замын далан, ухмалын ажил, гүүрийн дам нурууны цутгалт, төмөрбетон хоолойн ажлууд гүйцэтгэлийн шатандаа явж байна.

Энэхүү замын ажил 2012 оны зургаадугаар сарын 25-наас эхэлсэн бөгөөд  Замын зорчих хэсгийн өргөн нь долоон метр, явган хүний замын ажил давхар хийгдсэн бөгөөд энэ сарын 28-нд хучилтын ажил бүрэн дуусч, жолооч нар замын хөдөлгөөнд оролцох боломжтой болно.

Харин ирэх есдүгээр сарын 05-ны өдөр албан ёсоор нээж, 17,1 км замын ажлыг хүлээлгэн өгөх юм. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа уг замын ажлыг “Эсто” ХХК гүйцэтгэж байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ жил нийслэлийн гудамжинд 1000 сандал байрлуулжээ

Нийслэлийн 375 жилийг ойг угтан хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбайд нийт 350 сая төгрөгийн үнэ бүхий 1000 ширхэг сандал байрлууллаа. Хотын захиргаанаас үйлдвэр эрхлэгчдээ дэмжиж, үйлдвэрлэх боломжтой төрлөөс нь хамаарч 400 шахам сандлыг дотоодын үйлдвэр эрхлэгчдээс худалдан авчээ. Эдгээр сандлуудыг байрлуулахдаа гудамж бүрийн онцлогт тохируулан хогийн савтай нь хамт тавьж, ил задгай хог хаяхгүй байх нөхцөл бүрдүүлэхийг зорьсон юм. Жуулчны гудамж, Их тойруу, Бага тойруу, Чингисийн талбай, Ард Аюушийн гудамж гэх мэт хотын төвийн зам дагуу түшлэгтэй, түшлэггүй, арлан, хог хаягдлаар хийсэн, гэрэлтдэг гэх мэт 8 төрлийн сандлыг байршуулсан байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Уурхайчин залуус цусаа бэлэглэлээ

Зуны саруудад амралтын улиралтай давхцаад цус цусан бүтээгдэхүүний хомсдолд ордог үе. Энэ үед Бороо гоулд ХХК нийт ажилчид албан хаагчидаа донорын эгнээнд хамруулах, цус бэлэглэх үйл ажиллагааг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт үйл ажиллагаагаа явуулдаг Бороогийн уурхай дээр эхний өдөр  46 уурхайчин цусаа бэлэглээд байна.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн дэд захирал Т.Алимаа

Цусаа бэлэглэх үйл ажиллагаа өөрөө их өргөн хүрээтэй ажил байдаг. Энэ бол эрүүл мэндийн болон тэр дундаа дан ганц цус сэлбэлтийн албаны ажил биш юм. Үүнд манай иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаатай уялдуулж зохион байгуулдаг.  Энэ жишгээр Бороо Гоулд ХХК нь иргэний болон нийгмийн хариуцлагаа ухамсарлан алсын цус цуглуулах ажлыг хамгийн анх зохион байгуулж байсан. Удалгүй бусад  олон компани, хамт олон цус болон цусан бүтээгдэхүүн цуглуулж эхэлсэн. Үүнд байгуулагын удирдлагын хандлага их чухал ач холбогдолтой гэдэг нь мэдрэгдсэн. Энэ дашрамд танай байгууллагын цусаа бэлэглэсэн ажилчид болон байнгын донорууддаа энэхүү буянтай ажилд идэвхтэй оролцсонд эмчлүүлэгчидийнхээ өмнөөс талархал илэрхийлмээр байна. 

Хүний цус, цусан бүтээгдэхүүн нь эмчилгээнд шаардагддаг амьд эс организм юм. Үүнийгээ бусдад өгье гэсэн чин сэтгэлтэй ч ажлын нөхцөлөөс шалтгаалан тэр бүр өгөх боломжгүй хамт олон байвал манай явуулын бригад ажлын байран дээр нь очоод цус цуглуулж авч болно.

Хэрэгцээ нь улам ихээр нэмэгдэж байгаа энэ үед байгууллага хамт олон  цус бэлэглэх аяныг жилдээ 1-2 удаа зохион байгуулж байвал их хэрэгтэй байна. Ер нь бол 17-60 насны  ямар ч эрүүл хүн сайн дураараа цусаа бэлэглэхэд эрүүл мэндэд нь хохирол учирдаггүй гэдэг нь батлагдсан тул иргэд цусаа бэлэглэх аянд улам их идэвх чармайлттай хамрагдах хэрэгтэй байна. Ер нь бол төвөөс алслагдсан газраас цус цуглуулах ажлыг байнга зохион байгуулж байна. Хамгийн алсдаа гэхэд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулдаг уул уурхайн компаниас цус цуглуулж  байсан.Цусан бүтээгдэхүүний тээвэрлэх зориулалтын нөхцөлийг бүрдүүлж чадвал төвөөс алслагдмал газруудаас цус цуглуулж болдог.

Бороогийн боловсруулах үйлдвэрийн ашиглалтын  хэлтсийн ажилтан П.Наранзул


Цусаа хоёр дахь жилдээ өгч донорын эгнээнд  элсэн орж байгаадаа тун их баяртай байна.  Миний энэ цус гурван хүний амь аварна. Цаашдаа цусаа байнга өгч байна гэж бодож байгаа.

Categories
мэдээ нийгэм

Зах зээлд худалдаалах сурах бичгийн жагсаалт гарчээ

2014-2015 хичээлийн шинэ жилд ерөнхий боловсролын сургалтад ашиглах сурах бичгүүд хэвлэгдэн, худалдаанд гарч эхэлсэн. Уншигч та бүхэнд зах зээлд худалдаалах сурах бичгийн жагсаалт, үнийн дээд хязгаар болон  сурах бичгийг худалдаалах хэвлэлийн газруудын нэрсийг хүргэж байна. 


















































































































































Зах зээлд худалдаалах сурах бичгийн жагсаалт, үнийн дээд
хязгаар болон
сурах бичгийг худалдаалах хэвлэлийн газрууд

 

Анги

Сурах бичгийн нэр

Худалдах үнийн дээд хязгаар төгрөгөөр

Хэвлэлийн компани

Хэвлэсэн он

 

1

VI

1

Хүн
нийгэм III

1,600

“Экимто”
ХХК

2013

 

2

2

Математик
VI

3,600

 

3

3

Хүн
байгаль III

2,250

“Адмон
принт” ХХК

 

4

4

Эрүүл
мэнд III

1,500

 

5

5

Дүрслэх
урлаг III

1,500

 

6

6

Монгол
хэл VI

2,400

“Тэнгэрлэг-Үсэг”
ХХК

 

7

7

Технологи
III

1,700

 

8

8

Хөгжим
VI (CD-тэй)

1,700

 

9

9

Англи
хэл II  (CD-тэй)

2,700

 

10

10

Иргэний
боловсрол VI

1,800

 

11

11

Уран
зохиол 6

2,150

 

12

12

Эх
хэл /Казах хэл/ VI

5,430

 

13

13

Мэдээлэл
зүй I

1,700

 

31

VII

1

Монгол
хэл VII

2050

“Соёмбо
принтинг” ХХК

2014

 

32

2

Уран
зохиол I

2050

 

33

3

Математик
VII

2650

 

34

4

Монгол
бичиг I

2050

“Соёмбо
принтинг” ХХК

 

35

5

Физик
I

1800

 

36

6

Түүх
I

2250

 

37

7

Нийгмийн
ухаан I

1500

“Сэлэнгэ
пресс” ХХК

 

38

8

Эрүүл
мэнд IV

1500

 

39

9

Биологи
I

2400

 

40

10

Газар
зүй I

2400

 

41

11

Англи
хэл III (CD-тэй)

3000

“Соёмбо
принтинг” ХХК

 

42

12

Дүрслэх
урлаг IV

1700

 

43

13

Мэдээлэл
зүй II

1450

 

44

14

Хөгжим
VII (CD-тэй)

1900

“Соёмбо
принтинг” ХХК

 

45

15

Технологи
IV

1800

 

46

16

Орос
хэл I (CD-тэй)

2650

 

47

17

Эх
хэл (Казак хэл) VII

4500

 

14

VIII

1

Монгол
хэл VIII

3,320

“Таван
богд” ХХК

2013

 

15

2

Монгол
бичиг II

3,320

 

16

3

Хими
I

3,320

 

17

4

Математик
VIII

4,630

 

18

5

Биологи
II

2,620

 

19

6

Газар
зүй II

2,620

 

20

7

Уран
зохиол II

3,320

 

21

8

Нийгмийн
ухаан II

2,310

 

22

9

Физик
II

3,320

 

23

10

Технологи
V

3,320

 

24

11

Дүрслэх
урлаг V

2,310

 

25

12

Мэдээлэл
зүй III

2,310

 

26

13

Түүх
II

3,320

 

27

14

Хөгжим
VIII

2,310

 

28

15

Эрүүл
мэнд V

2,310

 

29

16

Англи
хэл IV

3,900

 

30

17

Орос
хэл II

3,370

 

48

IX

1

Монгол
хэл IX

3,150

“Би
Си Ай” ХХК

2014

 

49

2

Математик
IX

4,050

 

50

3

Монгол
бичиг III

2,720

 

51

4

Уран
зохиол III

3,150

 

52

5

Физик
III

3,500

 

53

6

Хими
II

3,500

 

54

7

Биологи
III

2,720

 

55

8

Газарзүй
III

2,720

 

56

9

Дүрслэх
урлаг, технологи VI

2,820

“Өнгөт
хэвлэл” ХХК

 

57

10

Зураг
зүй I

2,820

 

58

11

Түүх
III

3,100

 

59

12

Нийгмийн
ухаан III

2,310

 

60

13

Англи
хэл V

3,200

 

61

14

Орос
хэл III

2,820

 

62

15

Мэдээлэл
зүй III

1,930

 

63

16

Хөгжим
IX

1,930

 

64

17

Эрүүл
мэнд VI

1,930

 

65

X

1

Монгол
хэл X

3,300

“Адмон
принт” ХХК

2013

 

66

2

Хими
III

3,500

 

67

3

Математик
X

4,150

 

68

4

Биологи
IV

3,550

 

69

5

Эрүүл
мэнд VII

2,300

“Мөнхийн-Үсэг”
ХХК

 

70

6

Уран
зохиол IV

3,450

 

71

7

Нийгмийн
ухаан IV

2,800

 

72

8

Физик
IV

3,550

“Содпресс”
ХХК

 

73

9

Зураг
зүй, технологи I

3,550

 

74

10

Мэдээлэл
зүй V

3,550

 

75

11

Түүх
IV

3,550

 

76

12

Газар
зүй IV

3,650

 

77

13

Англи
хэл VI

3,600

 

78

XI

1

Монгол
хэл XI

2,700

“Өнгөт
хэвлэл” ХХК

2014

 

79

2

Математик
XI

3,150

 

80

3

Уран
зохиол V

2,700

 

81

4

Физик
V

2,700

 

82

5

Хими
IV

3100

“Мөнхийн-Үсэг”
ХХК

2013

 

83

6

Биологи
VI

3100

 

84

7

Газарзүй
VI

3100

 

85

8

Зураг
зүй, технологи II

3100

 

86

9

Нийгмийн
ухаан VI

3500

 

87

10

Англи
хэл VII

3500

 

88

11

Мэдээлэл
зүй VI

3100

 

89

12

Эрүүл
мэнд VIII

1800

 

90

XII

1

Монгол
хэл, уран зохиол XII

4,550

“Соёмбо
принтинг” ХХК

2014

 

91

2

Нийгмийн
ухаан VI

4,040

 

92

3

Эрүүл
мэнд IX

2,020

 

93

4

Математик
XII

4,550

 

94

5

Физик
VI

4,040

“Сэлэнгэ
пресс” ХХК

 

95

6

Хими
V

3,780

 

96

7

Биологи
VI

3,780

“Соёмбо
принтинг” ХХК

 

97

8

Иргэний
боловсрол XII

2,280

 

98

9

Газарзүй
VI

3,780

“Сэлэнгэ
пресс” ХХК

 

99

10

Зураг
зүй, технологи III

3,780

 

100

11

Англи
хэл VIII

4,050

 

101

12

Мэдээлэл
зүй  VII

2,020

 

102

VII

1

Иргэний
боловсрол VII

1,700

“Адмон
принт” ХХК

2013

 

103

VIII

1

Иргэний
боловсрол VIII

1,550

 

104

IX

1

Иргэний
боловсрол IX

1,550

 

105

X

1

Иргэний
боловсрол X

1,650

“Сэлэнгэ
пресс” ХХК

2014

 

105

XI

1

Иргэний
боловсрол XI

1,600

Соёмбо
принтинг ХХК

 

Зах зээлд худалдаалах компаниудын сурах бичгийг
худалдаалах цэгийн хаяг, холбогдох утас

 

Хэвлэлийн
компани

Борлуулах
хаяг, холбогдох утас:

 

1

“Адмон
принт” ХХК

“Интер
ном”  номын их дэлгүүр бусад
салбарууд:  330900,
 “Алтан түлхүүр” дэлгүүр:
8811-5404,
“Улсын их дэлгүүр” Мажистик” 9905-5778,
“Налайх” дүүрэг 96651241,
“Багануур” дүүрэг 9983-6622
Аймгийн төвүүд дэх борлуулах цэгүүдээр дамжуулж худалдаална. Утас: 318-339,
330900
Борлуулалт хариуцсан ерөнхий менежер Г.Гэрэлцэцэг Утас:89984199

 

 

 

 

2

“Би
Си Ай” ХХК

Номун дэлгүүр, Баярмаа 99190216
Нацагдоржийн номын сангийн номын дэлгүүр, Анар номын дэлгүүр,
Ухаан далай номын дэлгүүр, Бямбасүрэн 99990333
Аймгуудын төвүүдийн номын цэгүүдээр худалдана. Утас: 319032, 312432
Борлуулалт хариуцсан менежер Т. Энхтуяа 98184832

 

 

 

 

3

“Мөнхийн-Үсэг”
ХХК

“Аз
хур” номын дэлгүүрийн бүх салбар 320297, 326913, 89009851, 99679000,
“Драгон” худалдааны төв, Ундрам” плаза, “Бүрд”
хупалдааны төв,
Majestic номын дэлгүүр-Улсын их дэлгүүрийн 6 давхарт 313232,
“Билэг” номын дэлгүүрийн 3 салбар,
“Миний ном” дэлгүүр 9985-3182,
“Алтан түлхүүр” номын дэлгүүр
Аймагт борлуулагчаар дамжуулж худалдаална.
Хариуцсан менежер: Энхмаа 99080067, 310613,

 

 

 

 

4

“Өнгөт
хэвлэл” ХХК

“Интер
ном”  номын дэлгүүрийн салбарууд:
70113095,  330900,Дархан-уулд
“Номын ундраа” номын дэлгүүрийн салбарууд: 99403631, 99008631,
Аймгуудад гэрээт борлуулагчаар дамжуулан худалдаална. Хариуцсан менежер:
О.Маамуу 99735044,

 

5

“Содпресс”
ХХК

“Интер
ном” номын их дэлгүүр: 330900, 8864108,
“Аз хур” номын дэлгүүр 326913, 

“Алтан ном” номын дэлгүүр Багшийн дээд Сонор плаза 99290952,
99742755,
 Majestic номын дэлгүүр-Улсын их
дэлгүүрийн 6 давхарт 313232,
“Анар” номын дэлгүүр  Багшийн
дээд Сонор плаза 1 давхар 99144154,
“Ертөнц” номын дэлгүүр Сансарын колонкын буудлын хажууд 88703081,
“Алтан түлхүүр” номын дэлгүүр Сансарын тунелийн хажууд,
“Гранд мир” Баруун 4 зам Гранд плаза 70100600,
“Аз орчлон” 9668-3307, 
“Ухаан далай”, “Бөмбөгөр”,
“Сувинер хаус”, “Метро молл” дахь “Мир” номын
дэлгүүр 99050432,
Урт цагааны гудамж борлуулагч Тосонхүү 99070107ь
“Билэг” номын дэлгүүр III, IV хороолол Билэг их дэлгүүр 1 давхар,
“Номуун соёл” номын дэлгүүр Гандангийн хаалганы баруун талд
96067878,
“Монгол” номын дэлгүүр Улсын циркийн хажууд, борлуулагч Түмэн-Өлзий
96017858,
“Эрдэм” номын дэлгүүр  III,
IV хороололЭлбэг их дэлгүүр 99019773,
Аймгийн төвийн номын дэлгүүрүүд
Хариуцсан менежер: И.Даваахорлоо 9917-7437

 

 

 

 

6

“Соёмбо
принтинг” ХХК

Чингэлтэй, Хүрээ хотхон байр
23-3-7, утас: 325-052, 9905-8587, “Хар хорин”,
“Нарантуул”, “Бөмбөгөр” зах
“Оргил” худалдааны төв,
-Орон нутагт: Дорноговь Дашмаа: 99773344, 96522222
Дундговь Эрдэнэсүрэн: 99998259, Өвөрхангай Долгормаа
99329101, Өмнөговь Адилбиш 99539050, Сэлэнгэ Мягмарсүрэн: 99497972, Ховд
Цагаанцоож 93060909,
Аймгийн төвийн номын дэлгүүрүүд
Борлуулалт хариуцсан ерөнхий менежер Б.Мөнхнасан 99058587

 

 

 

 

7

“Сэлэнгэ
пресс” ХХК

“Аз
хур”, “Мир” номын дэлгүүр,
“Оргил” худалдааны төв,
“Билэг” номын дэлгүүр III, IV хороолол Билэг их дэлгүүр 1 давхар,
“Анар” номын дэлгүүр,
Өөрийн компанийн салбар дэлгүүрүүд,
Орон нутагт борлуулагчаар дамжуулж худалдаална.
Хариуцсан менежер: Т.Буяндэлгэр 9906-6441

 

 

 

 

8

“Таван
богд” ХХК

Хотын
төвд Xerox төв дээрээс Улаанбаатар хотын бичиг хэргийн дэлгүүр, номын худалдаагаар
дамжуулан борлуулалт хийнэ. Менежер О.Мөнхжаргал 9900-3138
Хан-уул дүүрэг болон орон нутгийн бичиг хэргийн дэлгүүрүүдээр борлуулна.
Менежер А.Гансүх 9907-7239


 

 

 

 

9

“Тэнгэрлэг-Үсэг”
ХХК

“Тэнгэрлэг
Үсэг” ХХК-ийн байр, утас: 89961657, 88019900, 88018692,
“Нарантуул зах”-ын 66-р контейнер утас: 96667081,
“Билэг их дэлгүүр” 1 давхарт Солонгос бичиг хэргийн дэлгүүр утас:
99015617,
Дархан-Уул аймгийн Дархан сум, Шинэ хорооллын 8-р байр”Номын ундраа”
дэлгүүр утас: 99408631, 99008631, 70378631,
Шинэ Дарханы “Дархан” их дэлгүүр, хуучин Дархан “Дархан
зах”-д “БИЖИЭС” номын дэлгүүр утас: 9937-9632, “Номын
ундраа” дэлгүүр утас: 99408631, 99008631, 70378631,
бусад аймгууд дахь бүх номын дэлгүүрүүдээр тус тус борлуулна.
Борлуулалт хариуцсан ерөнхий менежер Г.Лхагвасүрэн 96445006, 89961657

 

 

 

 

10

“Экимто”
ХХК

“Интер
ном”     330900, “Алтан
түлхүүр” дэлгүүр: 8811-5404,
“Билэг” их дэлгүүр 7014-7790, Архангай Жигжидсүрэн 99338893
Хөвсгөл Доржжүгдэр 99830145, Завхан Наранцэцэг   99468144
Дундговь Гантогтох 99592259, Дархан Оюунчулуун   99193472
Ховд Баатаржав  99437038, Төв аймаг
Мөнхтуяа 88146998
Сүхбаатар Отгонтөгс 99178242, Дорноговь Наранзул 93051557
Хэнтий Должин 99009186, Сэлэнгэ Намжилмаа 
96655765
Увс Шинэхүү 99453636, Булган Даваажаргал 88021123
Орхон Солонго 99251205, Баян-өлгий Күлмисхаан 95423496
Өвөрхангай   Ганхөлөг  91995908, Өмнөговь Батбаатар 99537653
Баянхонгор Цэцэгмаа 88446969, Дорнод Дуламсүрэн 99589357
Борлуулалт хариуцсан менежер Наранцэцэг 9905-1164

 

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга энэ сарын 22-31-нийг дуустал автомашиныг дугаарын төгсгөлийг тэгш, сондгой дугаартайгаар нь ангилан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан. Энэхүү дугаарын хязгаарлалтын хүрээнд өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин хөздөлгөөнд оролцоно.

Энэ хуваарийн дагуу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн бол наймдугаар сарын 22, 24, 26, 28, 30-ны өдөр замын хөдөлгөөнд оролцоно. Харин сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол наймдугаар сарын 23, 25, 27, 29, 31 өдөр замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм.

Түүнчлэн автомашины дугаарын хязгаарлалт хийсэнтэй холбогдуулан иргэдэд нийтийн тээврээр зорчих 500 төгрөгийн өдрийн тасалбарыг гаргасан юм. Ингэснээр иргэд энэ сарыг дуустал нийтийн тээврийн шинэчилсэн хуваарийн дагуух чиглэлд бүтэн өдрийн турш “сэлгэн суулт үнэгүй” гэсэн бичиг бүхий 500 төгрөгийн тасалбарыг автобусны буудлууд болон тухайн зорчиж буй автобусныхаа хяналтын ажилтнаас худалдан авч зорчиж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга  иргэдийг энэхүү ажлыг дэмжин нийтийн тээврээр зорчихыг уриалсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Цус сэлбэлт судлалын үндэсний төв цусны хомсдолоос гарчээ

Иргэдийн амралт, зугаалгатай холбоотойгоор Цус сэлбэлт судлалын үндэсний төв цусны хомсдолд ороод байсан билээ. Тэгвэл сүүлийн өдрүүдэд тус төвөөр үйлчлүүлэх цусны доноруудын хөл тасрахаа байсан аж. 

13 цагийн үед тус төвөөр ороход цусаа хандивлахаар ирсэн 10 гаруй хүн байлаа. Эдгээр хүмүүсийн ихэнх нь 1-3 удаа цусаа өгч байсан гэнэ. Зарим нь тусгай сандал дээр сууж цусаа өгч байсан бол нэг хэсэг нь үүдэнд ээлжээ дугаарлана. Харин цусаа өгсөн хэсэг нь үүдний  танхимд цай уунгаа амрах аж. Сувилагч нарын ярьснаар бол ойрын өдрүүдэд донорууд эрс нэмэгджээ. Үдийн үеэр 40 гаруй хүн цусаа хандивласан байв. Ингээд цусаа өгөөд гарч ирсэн охинтой цөөн хором ярилцлаа.

-Анх удаа цусаа хандивлаж байна уу?

-Би анх удаа өгч байна. Бид энд тавуулаа ирсэн. Хоёр нь өмнө нэг удаа өгч байсан. Харин гурав нь анх удаа цусаа өгч байна.

-Сэтгэгдэл хэр байна. Та нарын хандивласан цус бусдын амийг аварч байгаа шүү дээ?

-Сэтгэл өндөр байна. Цусаа өгнө гэж бодохоор их айдаг байсан. Яагаад ч юм өвдөх юм шиг санагдаад. Харин цусаа өгөхөд хүндрэлтэй зүйл огт байхгүй юм байна. Ялангуяа цусаа өгөөд сууж байхад миний цус олон хүнд хэрэгтэй. Би олон хүнд буян үйлдэж байна гэж бодохоор их гоё санагдсан.

-Оюутан уу?

-Тийм ээ. Одоо хоёрдугаар курсийн оюутан.

-Хэр их цус хандивласан бэ?

-350 грамм цус хандивласан. 

-Одоо бие тань зүгээр биз дээ?

-Зүгээр ээ. Цусаа өгч байхдаа л юүлж байгаа цус руугаа харахаар дотор муухай оргиод байсан. Одоо дажгүй. Цусаа өгсөн хүн бүрт цай, печень, 2000-4000 төгрөг өгдөг юм байна. Цайгаа уугаад хэсэг амарч байгаад гараарай гэж эмч хэлсэн. Сургууль орохоор найзуудыг дагуулж ирээд хамт өгнө өө. Хүнд буян үйлдэж байна гэж бодохоор их гоё санагдах болсон гэв.

Цусны төвөөр үйлчлүүлж буй хүмүүсийн ихэнх нь оюутнууд бололтой. Гурав, дөрвөөрөө явж харагдсан. Цус сэлбэлт судлалын үндэсний төвд зөвхөн цус авахаас гадна сийвэн цуглуулах өрөө гэж байдаг юм байна. Уг өрөөнд хоёр охин хэвтэж байв. Тэд сийвэн буюу зөвхөн цагаан эс өгч байгаа аж. Шар өнгөтэй уг шингэн цусны өвчин, хавдартай өвчтөнүүдэд хамгийн хэрэгтэй зүйл гэнэ.  

Сийвэн авахын тулд  өвчтөнөөс цусны шинжилгээ авах бөгөөд нэг удаад цуснаас арай их хэмжээгээр буюу 600 граммаар авдаг аж. Гэхдээ хүн бүр сийвэнгээ хандивлах боломжгүй юм байна. Шинжилгээ авч байж авах эсэхээ шийддэг аж. Сийвэнг их хэмжээгээр авдаг ч 7-10 хоногийн дотор ахин төлждөг бөгөөд анх өгч байгаа хүмүүс 14 хоногийн давтамжтайгаар дөрвөн удаа өгөх ёстой гэнэ. Харин дахин цусаа бэлэглэх бол эрэгтэй хүн хоёр сар, эмэгтэй хүн гурван сарын дараа өгч болох юм байна. Ингээд тус төвөөс Монголын Залуучуудын холбоо орлоо. Тус холбоонд явуулын цусны төв ажиллаж байв. Учир нь “Монголын залуучуудын өдөр” өчигдөр тохиосон бөгөөд Монголын залуучуудын холбоо олон ажил зохион байгуулсны нэг нь цус хандивлах арга хэмжээ байлаа. 

Тус холбооны явуулын цусны төвд мөн л 50 орчим залуучууд цусаа өгөөд байв. 

Энэ үеэр Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн донорын эмч Р.Энхтуяагаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Одоогийн байдлаар хичнээн хүн цусаа хандивлаад байна вэ?

– 09.00-13.00 хооронд нийтдээ 40 орчим хүн цусаа хандивлаад байна. Монголын залуучуудын  холбооноос гурав дахь жилдээ залуучуудаа донорын эгнээнд нэгдье арга хэмжээг зохион байгуулж байна. Өнөөдрийн хувьд жаахан идэвхи муутай байна. Гэхдээ өдөр тийшээ залуус ихсэх байх аа.

-Танай төв нэг хэсэг цусны хомсдолд орлоо гээд байсан. Одоогоор донор хэрэгтэй хичнээн өвчтөн байна вэ?

-Зуны улиралд ерөнхийдөө амралтын уур амьсгал орчихдог болохоор цусны хомсдолд орох тохиолдол гарна л даа. Бүлгийн хомсдол бага зэрэг гарсан. Гэхдээ бүр нөөц дуусчихсан юм байхгүй. Тэгээд ч сүүлийн үед фэйсбүүкийн 70, 80, 90-ээд оныхон, хөлбөмбөгийн фанатууд гээд олон группын залуус ирж донор болж цусаа хандивлаж байгаа. Ер нь иргэд, залуус маань ухамсартай болчихсон байна. Нэг удаа цусаа хандивласан хүн заавал дараа ирж идэвхтэй донор болж байна. Мөн манайх албан байгууллагуудаар явуулын цусны төв ажиллуулж байна. 

-Ямар бүлгийн цус хомсддог вэ?

-Жишээлбэл, хавдарт яаралтай эмчилгээ хийлгэж буй хоёр хүнд өвчтөн байлаа гэхэд хоёуланд нь нэгдүгээр бүлгийн цус хэрэглэж байдаг. Гэтэл I эмнэлэгт хагалгаа хийлгэж байгаа хүнд мөн нэгдүгээр бүлгийн цус хэрэгтэй болно. Бусад эмнэлэгт байгаа нэгдүгээр бүлгийн цусаа бүгдийг нь авах жишээтэй. Гэхдээ одоогоор бол айхтар хомсдсон юм бол байхгүй.

-Нэг хүний өгсөн цус хэдэн хүний амь аврах вэ?

-Нэг хүн дунджаар 350 грамм цус өгч байгаа. Тухайн цусыг нь сийвэн, хавдарт хэрэгтэй гэхчлэн гурав хувааж ангилаад хадгална. Тэгэхээр насанд хүрсэн гурван хүний амийг та цусаа хандивласнаар аварч байна гэсэн үг. 

-Сүүлийн үед ямар өвчинд цус их шаардагдах болсон бэ? 

-Хүн ам өдөр болгон л хэдэн мянгаар нэмэгдэж байна. Тиймээс бүх төрлийн л өвчинд цус шаардлагатай болдог. Гэхдээ элэг шилжүүлэх хагалгаанд маш их цус хэрэглэх болсон. Ер нь сүүлийн үед эрхтэн шилжүүлэх мэс засал ихэссэн. Энэ мэс заслын үеэр цус их алддаг учраас ийм төрлийн хагалгаанд цус илүү шаардлагатай болдог. Эрхтэн шилжүүлэх хагалгааны үеэр 200 хүний цус хэрэглэх тохиолдол ч гарна.

-Монголчуудын дийлэнх хувь нь ямар бүлгийн цустай вэ?

-Манай улсын хүн амын 40 орчим хувь нь нэгдүгээр бүлгийн цустай, 30 гаруй хувь нь гуравдугаар бүлгийн цустай гэсэн судалгаа байдаг. Харин үлдсэн хувь нь II, IV бүлгийн цустай. 

-Цусаа хандивлаж байгаа хүмүүсийн хувьд ихэвчлэн ямар цустай байна вэ?

-Нэгдүгээр бүлгийн цустай байна. Хуучин нэгдүгээр бүлгийн цусыг бусад бүлгийн цустай хүмүүст хэрэглэдэг байсан бол одоо тухайн бүлгийн цусыг нь л хэрэглэдэг болсон. Тиймээс дөрвөн бүлгийн цус бүгд хэрэгтэй гэв.

Ер нь хичээл сургууль орохтой холбоотойгоор донорууд ихсэх хандлагатай байдаг аж. Оюутнууд ч цусаа хандивлах сонирхолтой болжээ. Тиймээс цусаа бэлэглэхийг хүссэн хүмүүс өмнө нь шаралж байгаагүй, ДОХ, Тэмбүү зэрэг халдварт өвчингүй байх шаардлагатай аж. 17 нас хүрсэн иргэн та цусаа өгөхөөр шийдсэн бол урьд орой нь согтууруулах ундаа хэрэглээгүй, өөх тостой хоол, будагтай жимс, хүнсний ногоо хэрэглээгүй байх ёстой аж. 

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Хууль эрх зүйн хичнээн гоё орчинтой байлаа ч ашиг хийх боломж өгөхгүй бол хэн ч ирэхгүй

MIBG компанийн гүй­цэтгэх захирал А.Билгүүнтэй ярилцлаа. 

-Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдчихлаа. Том сангууд байгуулах яриа хөөрөө эхэлж байна. УИХ-ын баталсан хууль хэр сайн болсон бэ? 

-Хөрөнгө оруулалтын сан хэрэгтэй гэдэг бол тун зөв хандлага. Өнгөрсөн онд баталсан  Үнэт цаасны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль хэрэгжиж байна. Олон улсын жишигт нэлээд дөхсөн.  Гадаадын хөрөнгө оруулагчид сайн хууль гарчихлаа гэж ярьж байгаа ч олон нийт тийм ч сайн ойлгож өгөхгүй байна. Ерөнхий хандлага нь их эерэг ч харалган хандлагууд байна. 

-Жишээ нь?

-Төрийн оролцоотой хөрөнгө оруулалтын сангууд байгуулагдана гэж яриад байгаа. Ойлгохгүй зүйлүүд байна л даа. Хөрөнгө оруулалтын сангийн амин сүнс нь менежментийн компани буюу менежментийн баг. Өмнө нь энд тэндхийн улс орны  баячуудын хөрөнгийг удирдсан туршлага Монголд байхгүй. Ийм туршлагатай болохын тулд хөрөнгө оруулалтын сан удаан хугацаанд ажилласан байх шаардлагатай. Тэгэхээр эхний ээлжинд гадаадын хөрөнгө оруулалтын сангийн менежмэнтийг урьж ажиллуулахаас аргагүй.  Тэнд нь монгол залуусаа ажиллуулж туршлага хуримтлуулсны дараа урт хугацааны бодлоготойгоор хөрөнгө оруулалтын санг хөгжүүлэх учиртай. Гэтэл өнөөдөр хөрөнгө оруулалтын сан байгуулна гээд эхний ээлжинд төслүүдээ бэлдчихэж байгаа юм. Дараа нь хүмүүсээс мөнгө гуйж яваад  том хэмжээний хөрөнгө босгох боломжгүй л дээ. 

-Ингэхэд хөрөнгө оруулалтын сан дотроо хичнээн янз байдаг вэ?

-Хөрөнгө оруулалтын сан дотроо нэлээд олон салбартай. Олон нийтэд нээлттэй сангууд гэж бий. Олонд нийтэд хаалттай хувийн сангууд байна. Олон нийтэд нээлттэй нь голдуу эдийн засаг, хөрөнгийн зах зээл рүү хөрөнгөө оруулдаг. Олон нийтэд хаалттай нь мэргэшсэн тал руугаа. Манай хувьд мэргэшсэн талын сангуудыг судалж ажиллуулахаар төлөвлөж байна. Олон нийтэд нээлттэй зах зээлийн хувьд хөрөнгийн зах зээл томорч насанд хүрээд ирэхийн алдад аяндаа бий болдог. Бидний хүчээр бий болгох ёстой нь олон нийтэд хаалттай, өндөр хүчин чадалтай хөрөнгө оруулалтын сангууд.

-Хаалттай сангууд мэргэшсэн тал руугаа бай­даг гэж та ярилаа. Жаахан тодруулаач?

-Эрүүл мэнд, ашигт малтмал, дэд бүтэц гээд салбар бүрээр мэргэшсэн санг хэлээд байгаа юм. Энэ салбаруудад хөрөнгө оруулаад сурчихсан хөрөнгө оруулалтын мэргэжлийн компаниас гадна тухайн салбарын санхүүгийн бүтэц модель гэж бий. Жишээ нь уул уурхай өндөр ашиг өгдөг салбар. Бас өндөр алдагдал хүлээдэг салбар. Тэгэхээр энэ салбарт  өндөр ашиг хайсан хөрөнгө оруулагчид оролцох боломжтой. Гэтэл бүх хөрөнгө оруулагчид өндөр ашиг хайдаг уу гэвэл үгүй. Зарим хөрөнгө оруулагч өндөр ашгаас илүү тогтвортой ашгийг  чухалчилдаг. Зарим нь урт хугацааны бага ашиг сонирхдог. Энэ маягаар ашиг бүр өөр болоод явчихдаг. Үүнийгээ дагаад хөрөнгө оруулалтыг авч байгаа, хөрөнгө оруулалтын санд хөрөнгөө оруулж буй улс ч өөр болоод явчихдаг. Монголд хамгийн их яригдаж байгаа нь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын сан. Ийм санд жирийн хүмүүс мөнгөө хийх ямар ч шаардлагагүй. Учир нь урт хугацаанд хэрэгждэг, их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддагаараа онцлог.  Манайд гэхэд л цахилгаан станц, төмөр зам ихэнх нь алдагдалтай ажилладаг. Энэ бол дэд бүтцийн салбарын нэг онцлог чанар нь. 

-Ямар хөрөнгө оруулагчид дэд бүтцийн салбарт мөнгөө хийдэг юм бол?

-Нийгмийн даатгалын, амьдралын даатгалын компани байна. Тэдэнд 30, 40 жилийн дараа орж ирэх мөнгө л хэрэгтэй. Учир нь тэд өнөөдөр бидний нийгмийн даатгалыг авчихаад гуч, дөчин жилийн дараа тэтгэвэрт гарангуут мөнгийг маань өгөх ёстой улс. Оюу толгойд мөнгөө оруулсан  хөрөнгө оруулагчдын хувьд өөр. Богино хугацааны  ашиг хайж хөрөнгөө оруулсан хүмүүс. Ирэх дөрөв, таван жилдээ тавь, жаран хувийн ашиг хийнэ  гэсэн бодолтойгоор ийм өндөр эрсдэлтэй салбарт хөрөнгөө оруулсан хэсэг. Харин Оюу толгой шиг уурхайгаа барьж байгаа компаниудад хөрөнгө оруулдаг хүмүүс байна. Хайгуул хийдэг, эсвэл бүр дампуурах гэж байгаа компанид хөрөнгө оруулдаг нь ч байна. Олон улсын  төвшиндөө бол өчнөөн салаалж  солонгорсон салбар байгаа юм. Монголд одоогийн  байдлаар хэрэгжиж эхлээгүй. Гэхдээ яг Монгол руу хандсан хөрөнгө оруулалтын жижиг сангууд бол  бий. Тэр сангууд хөрөнгөө оруулаад явж байгаа. 

-Монголд мөнгөө оруулж байгаа сангуудыг нэрлээч?

-Бидний харьцаж байгаа сангууд гэвэл “Хан инвестмент менежмент”  байна. Сингапураас гаралтай. 10 орчим сая ам.долларын хөрөнгөтэй. Монголд өндөр эрсдэл бүхий компаниудын хувьцааг худалдан авч сан­хүүжүүлдэг. Өнөө, маргаашдаа ашиг хийгээд шальдаггүй. Гэхдээ урт хугацаанд томорно гэсэн төлөвлөгөөтэй. Монголчуудад туслах гээд явж байгаа гадны хэдэн залуу бий. Монголын хөрөнгийн биржийн ная орчим хувийн арилжааг хийдэг галт шувуу буюу Fire bird гээд Нью-Йоркоос гаралтай сан байгаа. Ийм хэдхэн сан Монголд хөрөнгө оруулалт хийх гэж үзээд байна.  

-Бүгд алдагдалтай ажиллаж байна уу?

-Ихэнхдээ алдагдалтай. Гэхдээ л урт хугацаанд Монголтой амьдралаа холбоцгоосон, хувийн холбоо сүлбээтэй болсон хүмүүс. Өөрсдийгөө монгол хүн гээд бодчихсон австрали, америкууд ч байна. Алдагдалтай ч хамаагүй урт хугацаандаа өгөөжөө өгнө гээд мөнгөө хийгээд байж байдаг. Өнөөдрийн хувьд  хөрөнгө оруулагчид сайн санааны үүднээс л Монголд сан байгуулж байгаа. Түүнээс  биш ашиг хийсэн улс нэг ч байхгүй. 

-Монголд үйл ажиллагаа явуулдаг гадны хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцааг худалдаж авч байсан сангууд ч нэлээд байх?

-Монголд хөрөнгө оруулж байсан сангууд өчнөөн бий. 2009-2012 оныг хүртэл Монголын эдийн засгийг өндөр өсөлттэй үед энд ажиллаж байсан компаниудын хувьцааг худалдаж авсан сангууд. Энэ сангууд үйл ажиллагаагаа Монголд явуулж байгаагүй.Гадны хөрөнгийн биржүүдээс Монголын компаниудын хувьцааг худалдаж авч байсан юм. Хамгийн алдартай нь Сингапураас гаралтай “Тимасек”. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэ ресурс”, “Кинкора”, “Энержи ресурс”, “Оюу толгой”, “Өмнийн говийн элс”, “Мо Эн Ко” гэх мэт ашиглалтын болон хайгуулын шатны компаниуд Торонто, Австрали, Нью-Йорк, Хонгконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг. Эдний хувьцааг хөрөнгийн биржүүдээс нь худалдаж авч байсан сангууд л даа. Хичнээн хөрөнгө оруулалтын сан байгааг тоолж баршгүй.

-Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль гарснаас хойш та бид хоёрын онцолж ярьж байгаа хөрөнгө оруулалтын сангууд Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцааг сонирхохоо больсон…?

-Яг тийм. УИХ-аас энэ хуулийг баталдаг жилийн сүүлээр буюу 2012 оны эцсээр Ерөнхийлөгчийн тамгын газраас Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулга гэсэн төсөл оруулж ирснийг та санаж байгаа байх. Уул уурхайн салбарт дахиад хөрөнгө оруулалт хэрэггүй, одоо байгаа Таван толгой, Оюутолгойгоо ашиглаад явахад л болно, үүнээс цаашаа лиценз олгохгүй гэсэн агуулгатай. Үндэсний үзэл, маяг шингэсэн,  гадны хөрөнгө оруулагчийг хөөсөн өнгөтэй хуулийн төсөл орж ирсэн л дээ.  Яг тэр үед  Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харна гэсэн юм яригдаад эхэлсэн. Ингээд л 2012 онд бид өөрсдөө эдийн засгаа унагах гол алхмуудыг хийсэн дээ. Энэ үеэс Монголд ажиллаж байсан компаниудын  хувьцааг авсан, банкуудад мөнгө зээлүүлсэн нөхөд Монголоос гарах алхмуудаа хайж эхэлсэн. “Туркойз хилл”-ээр жишээ татъя. Оюу толгойн хувьцааг авчихсан байж байгаад тийм асуудал яригдаад эхлэнгүүт зараад эхэлж байгаа юм. Нээлттэй зах зээлийн, Адам Смитийн хуулиар зарах нөхөд нь олон болоод ирэхээр хувьцааны үнэ унаж таарна. Монголд үйл ажиллагаа эрхэлж хөрөнгө оруулалт татаж байсан компаниудын хувьцаа гадны зах зээл дээр 80-90 хувиар унасан нь ийм шалтгаантай. Энэ уналт үргэлжилсээр байгаад компаниудын хувьцаанд эрэлт үүсэхгүй болж нэгмөсөн унасан. 

-Зарим нь бүр дампуурсан байх?

-Тэгсэн. Дампуурлынхаа шат руу орсон хэсэг бий. Ингэнгүүт Монголд дахин орж ирэх гэж байсан гадны хөрөнгө оруулалт алга болчихож байгаа юм. Манайх арван тэрбум ам.долларын эдийн засагтай. Дөрөв нь гадны хөрөнгө оруулалт байлаа. Энэ дөрөв өнгөрсөн жил гуч, энэ жил далаад хувь уначихсан. Ганцхан нь үлдсэн гэсэн үг.  Уг нь арван тэрбумын эдийн засаг долоо болж багасах ёстой. Гэтэл Засгийн газар хөрөнгө оруулалт гэдэг юмаа болиод бонд босгодог болчихсон. “Чингис”, “Самурай” гээд. Хөрөнгө оруулалтын сангийнхны хийдэг юмыг Засгийн газар хийдэг болсон гэсэн үг. Засаг хөрөнгө оруулж баахан барилга, зам барилаа. Энэ бүхэн ДНБ-д тооцогдож явдаг. Ингээд бодохоор яг нарийндаа  хувийн сектор жижигсээд байгаа юм. Хөрөнгө оруулалтын санг дахиад бодлоготойгоор гаргаж ирэхийн тулд яах аргагүй хувийн сектороо дахиад сул тавих хэрэгтэй. 

-Танай компани хөрөнгө оруулалт татах чигээр ажилладаг. Компанийн тань ажил ямархуу байна?

-Манай компани хөрөнгө оруулалтын санд компаниудын хувьцааг зарах ажил хийдэг юм. Энэ жил бид “Эрдэнэ ресурс” компанид хоёр ч удаа сая долларын санхүүжилт босгож өглөө. “Кинкора” компанид таван сая ам.долларын санхүүжилт босгож өгөх консорциумд нь орж ажиллалаа. Торонтогийн хөрөнгийн бирж дээр болсон процесс л доо. Эд дандаа алдагдалтай яваа. Огт ашиг олохгүй, хайгуул хийдэг компаниуд. Хайгуулаа хийж тодорхой нөөц тогтоочихоод да­хиад таван сая ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэж байгаа. Зорилго нь мэдээж нөөцөө ихэсгэж хувьцааныхаа үнийг өсгөх. Таван сая ам.долларынхаа хувьцааг гаргаад зарахад нь брокерийн компаниуд хэрэгтэй. Манай хувьд  хөрөнгө оруулалтын сан руу залгаж яагаад энэ компанийн хувьцааг авах ёстой вэ гэдгийг нь хэлж,  зохицуулж өгдөг жижиг эрэг боолт нь. Одоо хамаг талбайнуудын маань хувьцаа унаж, хувьцааг нь авдаг хүнгүй болчихоод манай компани асуудалд орчихоод байгаа. Энэтхэгийн ILFS гэдэг компанитай дэд бүтцийн салбарт хөрөнгө татахаар ярьж байна. Энэтхэгтээ дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт босгодог компани л даа. 

-Гал тогоонд нь байгаа хүнээс асуухгүй өнгөрч боломгүй санагдлаа. Хөрөнгө оруулалтын сангийн хууль хэрэгжиж байна, Ашигт малтмалын хуулинд өөрчлөлт оруулчихлаа, уул уурхайн салбараа бодлоготой болгочихлоо, хууль эрх зүйн орчин сайжирсан болохоор хөрөнгө мөнгө орж ирэхэд асуудалгүй гэж ярих юм. Үнэхээр тийм үү, эсвэл…?

-Монголын улстөрчид хууль эрх зүйн орчин сайжрангуут бүх юм сайхан болчихно гэж ойлгодог. Гэтэл бизнес гэдэг итгэлцэл дээр тогтдог эд. Зээлийг англиар кредит гэдэг. Кредит гэдэг маань латины кредо гэдэг үгнээс гаралтай. Кредо гэдэг нь латинаар итгэл гэсэн утгатай. Англиараа ч тийм. Энэ итгэлийг бүрдүүлэх шаардлагатай. Итгэлийг бүрдүүлэхэд хууль эрх зүйн орчин сайхан байх мэдээж нөлөөлнө. Гэхдээ  энэ орчин дээр нэг хөрөнгө оруулагч ашиг олдог жишгийг бий болгох хэрэгтэй. Монголд хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж эдийн засаг өссөн гоё үеэсээ жишээ авах хэрэгтэй. Тэр үед хууль эрх зүйн орчин сайн байсан. Оюу толгойн гэрээ зурагдсан.  Гэрээнд гарын үсэг зурагдсан шөнө  Торонтогийн бирж дээр компанийнх нь хувьцаа 40-50 хувиар өссөн. Яг энэ өсөлт дээр олон хүн ашиг хийж таарна. Ашиг хийхийг нь харсан улс зүгээр суухгүй. Тэдэн шиг ашиг олохын тулд мөнгөө хийгээд эхэлсэн.  Тэгэхээр хөрөнгө оруулалтын орчныг сэргээхэд хоёр зүйл хэрэгтэй. Нэг нь хууль эрх зүйн орчин. Хууль эрх зүйн орчноо сайжруулсан нь маш том эерэг алхам. Хоёр дахь нь газар дээр нь батлах. Амаар ярьсан ажлыг амьдрал дээр хэрэгжүүлэх гэж ярьдаг даа. Тэгэх ёстой. 

-Амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд яах ёстой вэ? 

-Нэлээд хэдэн гарц байна. Улстөрчдөд бэлэн байгаа гарц. Эхнийх нь Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийг баталгаажуулж есдүгээр сарын 30-наас өмнө бүтээн байгуулалтынх нь ажлыг явуулах. Хоёрдугаарх нь 106 лицензийн асуудлыг цэгцлэх. Хохирогч компаниудад нь эргүүлж олгох хэрэгтэй. Энэ бэлэн хоол, бэлэн боломжийг ашиглаж  гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлж олох боломж бий. Гадны хөрөнгө оруулагчдын итгэл алдраад тэр чигтээ явсан гэж ярьдаг хэсэг байгаа. Гэтэл хүний шунал гэж сонин. Өнөөдөр толгойгоо сэгсрээд гарсан ч маргааш нь ашиг хийвэл эргээд ирнэ. Нэг, хоёр удаа ашиг хийх боломжийг нь өгөх хэрэгтэй. Тэгж байж хөрөнгө оруулагчид наашилна. Хууль эрх зүйн хичнээн гоё орчинтой ч ашиг хийх боломж өгөхгүй  бол хэн ч ирэхгүй.  Бүгдийн анхаарлыг сэртхийлгэх хэрэгтэй.  Тэгсэн тохиолдолд манай хувьцаа өснө. Өнөөдөр гучин цент байсан хайгуулын компанийн  хувьцаа маргааш 40 цент болоход 25 хувийн ашиг гараад ирнэ. Энэ бол гадаадынханд  том ашиг гэж харагдана. Нэг компани ингэхэд л  дараагийнх нь дагана. 

Ц.БААСАНСҮРЭН