Categories
мэдээ нийгэм

20 сая төгрөгөөс дээш татварын өртэй бол хилээр гарахыг хязгаарлана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлд 20 саяас дээш татварын өртэй, өрөө төлөх хөрөнгөгүй хүнийг хилээр гаргахгүй байх заалт оруулжээ. Тодруулбал, татварын байгууллага дээрх хоёр шалгуурыг хангасан хүнийг хилээр гаргахгүй байхыг эрх бүхий хуулийн байгууллагад мэдэгдэх юм байна. Ийм заалт оруулах болсон шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулагчид Монголд үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа их хэмжээний татварын өр үүсгэчихээд түүнийгээ төлөхгүйгээр орхиж гарах тохиолдлууд гарчээ. Мөн энэхүү заалт нь Монгол Улсын иргэдэд ч үйлчлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *