Categories
мэдээ нийгэм

20 хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг хийнэ

Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдэд эмчилгээний сургалт, засал явуулах, эцэг, эхчүүдийг чадавхжуулах зорилготой “Анд хүүхдүүд” ТББ-аас санаачлан “Зөвлөх ээж” бэлтгэх төсөл хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэхүү төслийн хүрээнд 20 хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгөхөөр болсон байна.

Энэхүү үзлэгийг Тайвань улсын терапист Wei-ping Chen хийж, хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах талаар эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх аж. Энэхүү үзлэгт аутизмын хүрээний эмгэгтэй байж болзошгүй хүүхдийг хамруулна. Тухайн хүүхэд өмнө нь тус байгууллагаас явуулсан гурван удаагийн үзлэг оношилгоонд хамрагдаагүй байх шаардлагатай гэж холбогдох эх сурвалж мэдээлэв.

Тус үзлэгт хамрагдахыг хүсвэл хүүхдийнхээ овог, нэр, төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар болон аутизмтай байх магадлалтай гэж үзсэн шалтгаанаа товч бичин psychologist@autismmongolia.mn хаягаар явуулах хэрэгтэй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *