Categories
мэдээ спорт

19-хөн настай Америк сагсан бөмбөгч Хятадын багт хүчин зүтгэхээр 1.2 сая ам.долларын гэрээ байгуулжээ

Хэдхэн хоногийн өмнө Эммануэль Мюдай хэмээх Америкийн Соутэрн Методист их сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан Хятадын сагсан бөмбөгийн холбоотой гэрээ хийжээ. Тодруулбал Гуандо мужийн сагсан бөмбөгийн шигшээ багт хүчин зүтгэхээр жилийн 1.2 сая ам.долларын гэрээ байгуулжээ. Энэ нь 19-хөн настай залуу тоглогч ийм өндөр цалинтайгаар сагсан бөмбөг хилийн чанадад тоглохоор болсон анхны тохиолдол юм байна. 

Гэрээгээ дуусмагц буюу ирэх онд NBA-ийн драфт шалгаруулалтад оролцох болов уу хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байна. 

М.Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *