Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр өглөө хязаалан насны уралдаанаар эхэллээ. Энэ насанд 298 үрээ бүртгүүлснээс 184 нь гарааны зурхайгаас хөдөлсөн бөгөөд 114 нь хасагджээ. Хасагдсан учир шалтгааныг нь тодруулбал: 84 нь үүлдэрлэг байдлаар хасагдсан хэмээн“Хурдан морины салбар комиссоос” мэдээллэв. Мөн “Үүлдэрлэг байдлыг тогтоохдоо” 2015 онд баталсан журмын дагуу гурван үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм байна. Нэгдүгээрт шүдлэг байдал, хоёрдугаарт үүлдэрлэг байдал дээр тэнцвэл нурууны өндөрлөг байдлыг шалгах, бөгөөд эхний хоёр үзүүлэлт дээр тэнцэхгүй бол сэрвээний өндрийг шалгалгүй хасдаг гэв.
Т. Лхамсүрэн