Categories
мэдээ нийгэм

17 давхраас үсрэхийг завдсан залууг аварчээ

Image result for 17 давхраас үсрэхийг завдсан залууг аварчээНийслэлийн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд 17 давхар орон сууцны дээд давхрын орцны цонхноос хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага 08.17-ны өдрийн 13:03 цагт онцгой байдлын албанд иржээ. Уг дуудлагыг хүлээн аваад, Нийслэлийн Аврах ангийн найман алба хаагч, хоёр техник хэрэгсэлтэй ажилласан байна. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн тавдугаар хороонд оршин суугч 26 настай, эрэгтэй Л үсрэх гэж байсныг буулгаж, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *