Categories
мэдээ нийгэм

17-19-ны өдрүүдэд зам тээврийн ослын улмаас долоон хүн амиа алджээ

Монголын цагдаа нарын илрүүлж чадаагүй хэргүүд

Өнгөрсөн амралтын өдрүүдээр буюу долдугаар сарын 17-19-ний өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй нийт 327 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас долоон хүн гэмтэж бэртэж, долоон хүн амиа алдсан бөгөөд амиа алдсан хүмүүсийн 4 нь мотоциклтой явсан тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 2020.07.18-ны өдрийн 08 цагийн орчим Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Ягаан толгой” гэх газарт шороон замд Даюун маркийн мотоцикл онхолдож, зорчигч 9 настай, эрэгтэй И-гийн амь нас хохирсон. 2020.07.18-ны 22 цагийн орчим Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд Даюун маркийн мотоцикл онхолдож , жолооч 25 настай, эрэгтэй Т-гийн амь нас хохирсон. 2020.07.18-ны шөнийн 22 цагийн орчим Дорноговь аймгийн Далайжаргал сум 5-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Т.Alion маркийн автомашины жолооч О-нь H.Insite маркийн Ц жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч 60 настай эмэгтэй О, 60 настай эрэгтэй зорчигч Э, Б нарын 3 хүний амь нас хохирчээ. Иймд жолооч нарыг алсын замд зорчигч нарынхаа хамгаалах бүсийг бүслүүлж, хурдаа хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *