Categories
мэдээ нийгэм

160 гаруй ахмадад үнэ төлбөргүй үзлэг хийжээ

Олон Улсын Ахмадын баяр, Нийслэлийн өдрийг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас ахмадууддаа зориулсан олон арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Үүний нэг арга хэмжээг дүүргийн Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс санаачлан амжилттай зохион байгууллаа.

Тус хэлтсээс магадлан итгэмжлэгдсэн “Их зайсан” эмнэлэгтэй хамтран дүүргийн ахмад настнуудад хүндэтгэл үзүүлж урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийсэн юм. Нийт 160 гаруй ахмад настанд зүрх судас, дотор, ЭХО, шүдний их эмч, сувилагч нар үзлэг хийж, зөвлөгөө өглөө хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *