Categories
мэдээ нийгэм

150 мянган иргэн пасспортоо шинэчилнэ

Монгол Улс өнгөрсөн оноос ОХУ-руу визгүй зорчдог болсон. Ингэснээр
визгүй зорчих нэг улс нэгээр нэмэгдсэн юм. Энэ үеэс ОХУ-ыг зорих
иргэдийн урсгал эрс нэмэгдэж эхэлсэн. Гэтэл сүүлийн үед хил дээр
пасспортны зөрчилгүй иргэдийг ОХУ руу оруулахгүй байна гэх гомдол
иргэдээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт ирж эхэлжээ. Энэ дагуу шалгаж
үзэхэд ОХУ-аас пасспортны зарим нэг шаардлагаа өөрчилсөн хэмээн
мэдэгдсэн байна. Тухайлбал, 2006 оны долдугаар сарын нэгнээс өмнө
олгогдсон пасспорттой иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй буцаах болжээ. Энэ
дагуу хоёр улс хэлэлцээр хийн энэ байдлыг зогсоожээ. Гэхдээ түр
хугацаанд зогсоосон болохыг албаныхан анхааруулсан юм.

Учир нь энэ сардаа иргэдийг хэвийн нэвтрүүлээд, ирэх сарын нэгнээс энэ шаардлагыг хэрэгжүүлэхээр болжээ. Иймээс иргэд ирэх сард ОХУ-руу явахаар төлөвлөсөн бол пасспортоо яаралтай шинэчлэх шаардлагатай болж байгаа юм. 2006 оны долдугаар сарын нэгнээс өмнөх пасспорттой иргэд хэд байгаа тоог Улсын бүртгэлийн ерөнхий газраас тодруулсан юм.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга С.Алтангэрэлийн мэдээлж буйгаар 2006 оны долдугаар сарын нэгнээс өмнө авсан пасспорттай 150 орчим мянган иргэн бий. С.Алтангэрэл “Пасспортыг дээд тал нь таван жилээр сунгадаг гэж тооцохоор 2000-2006 оны хооронд пасспорт авсан иргэд энд хамаарч байна. Гэхдээ 150 мянга гэдэг давхардсан тоо байж болно. Учир нь тухайн иргэн манайд бүртгэлтэй, хүчинтэй пасспортоо хаясан гэж тооцуулаад торгууль төлдөг. Чухамдаа тухайн иргэн пасспортоо эргээд олох тохиолдол ч байдаг. Иймэрхүү байдлаар давхардсан тоо байхыг үгүйсгэхгүй” гэв.

Тиймээс иргэдийн хувьд цаашид ОХУ-руу явна гэсэн төлөвлөгөөтэй бол 2006 оноос өмнөх пасспортоо шинэчлэх шаардлагатай болжээ.

“Пасспорт олголт хэвийн”

Жил бүрийн зуны гурван сард аялал зугаалгын улирал эхэлдэг. Үүнтэй холбогдуулан иргэд гэнэт пасспортын хэлтэст оочер дугаар үүсгэдэг. Ер нь зуны гурван сар пасспортын хэлтэс битүү оочертэй байдаг нь өмнөх жилүүдээс харагддаг. Харин энэ жил ямар байгаа вэ? Үүнээс гадна сүүлийн үед гадаад пасспорт олгогдохгүй гэх мэдээлэл иргэдийн дунд гарсан. Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга С.Алтангэрэл “Жил бүрийн зун ачаалал их байдаг нь үнэн. Гэхдээ сүүлийн хоёр жилд харьцангуй ачаалал багассан. Учир нь манайхаас иргэдэд чирэгдэл учруулдаг, шаардлагагүй асуулт, санал асуулгыг хассан. Улмаар пасспорт олгох үйл ажиллагааг зохицуулснаар замбараатай болсон. Тиймээс одоо, цаашлаад энэ зун оочер дугаар үүсэхгүй. Харин пасспорт олголт хэвийн үргэлжилж байна. Ямар нэг саадгүй” гэсэн юм.

Тэгвэл гадаад пасспорт шинээр авахад ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай мэдээллийг хүргье.

Гадаад паспорт шинээр авахад

  • Цахим үнэмлэх
  • Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх /банкнаас авах/
  • Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 3,5х4,5 хэмжээтэй 3 хувь цээж зураг
  • Эзэн нь өөрийн биеэр ирж материалаа өгнө.

Зурганд ямар шаардлага тавигдах вэ?

  • Зургийн арын фон цагаан, нүүрний өндөр 3,2-3,6 см-ийн хэмжээтэй нийт зургийн 90%-ийг эзэлсэн, эгц харсан, дух, чихний хэсэг ил гарсан байх.
  • Зурагнаас татаагүй, компьютерээр засварлаагүй байх.
  • Зургийн өнгө тод,өнгөний ялгарал сайн,нүүрэн хэсэг болон арын фон сүүдэргүй,малгай өмсөөгүй,нүдний шилгүй байх.
  • Зэвсэгт хүчин, цагдаа, төмөр зам болон бусад төрлийн дүрэмт хувцастай авахуулаагүй байх.
  • Гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн тохиолдолд тухайн эмнэлэгийн байгууллагын тодорхойлолт / мэс ажилбар хийлгэхээс өмнөх болон хийлгэсний дараах үеийн харьцуулсан зурагтай /

Ямар тохиолдолд гадаад паспортыг хүчингүй болгох вэ?

  • Эзэмших, ашиглах хугацаа дууссан
  • Паспортад улсын хил нэвтрэх тухай тэмдэглэл хийх зайгүй болж хуудас дууссан
  • Паспорт эзэмшигчийн зураг танигдахааргүй өөрчлөгдөх, гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн, эрх бүхий байгууллагын шийдвэрээр овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, регистрийн дугаар өөрчилсөн
  • Гадаад паспорт болон түүнтэй адилтгах баримт бичгийг бусдад шилжүүлж хуурамчаар ашигласан бол
  • Гадаад паспортыг гэмтээсэн
  • Хаясан,үрэгдүүлсэн, эсхүл паспортад бичсэн үг, үсэг, бичлэг, зурагт хууль бусаар засвар хийсэн
  • Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр уг гадаад паспортыг хүчингүйд тооцсон
  • Хуульд заасан бусад үндэслэлээр хүчингүй болгоно.

Хүчингүй болгоход төлбөр хураамж төлөх үү?

Хүчингүй болгох хэсэгт байгаа эхний гуравт дурьдсанаас бусад тохиолдолд Захиргааны хариуцлагын тухай хууль’’-ийн 27-1 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Хаана хандах вэ?

Зуун айлд байрлах үйлчилгээний 3 дугаар байрны 1 давхрын 1-9 дугаарын цонхон дахь гадаад паспортын улсын бүртгэгч нарт харин хөдөө орон нутагт бол өөрийн оршин суугаа харъяа газрын Улсын бүртгэлийн хэлтэст хандана.

ГАДААД ПАСПОРТЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ХУРААХ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ

Д/д

Үйлчилгээний төрөл

Иргэнээс нийт хураан авах тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээ /төгрөгөөр/

Үйлчилгээний төлбөр хураамж төлөх банк, дансны дугаар

1.

1 жилийн хугацаатай шинээр авах гадаад паспорт

8800

1401001093

5000

1401002649

8700

1401001218

Нийт төлөх дүн

22500

/энгийн үйлчилгээ ажлын

10 хоногт/

2.

5 жилийн хугацаатай шинээр авах гадаад паспорт

18800

1401001093

5000

1401002649

8700

1401001218

нийт төлөх дүн

32500

/энгийн үйлчилгээ ажлын

10 хоногт/

Яаралтай үйлчилгээ авах бол

/ажлын 3 хоногт гарна/

10.000

Энгийн үйлчилгээний хөлсөн дээр нэмэгдэнэ.

3.

Гадаад паспорт сунгуулах

1 жил 2000

2500

1401001101

1401002649

2 жил 4000

2500

1401001101

1401002649

3 жил 6000

2500

1401001101

1401002649

4 жил 8000

2500

1401001101

1401002649

5 жил 10000

2500

1401001101

1401002649

4.

Хүүхдэд гадаад паспорт шинээр авах

1 жил 22500 /энгийн/

5 жил 32500/энгийн/

Яаралтай авах бол 10.000 нэмэгдэнэ

1401001093

1401001218

1401002649

5.

Гадаад паспортаа хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд

40.000 хүртэл

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу торгууль оногдуулна. /паспорт авах үнийн дүн дээр нэмж төлнө/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *