Categories
мэдээ нийгэм

15 аж ахуй нэгж нийт 11860 тонн нөөцийн мах бэлтгэнэ

Хотын Ерөнхий менежерийн ахалсан Нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжийн агуулахын бэлэн байдал, хэвийн үйл ажиллагаатай холбоотой ажлын хэсэг ээлжит хурлаа хийж ажлын явц, үүрэг чиглэлийн биелэлтийг шалгаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэлээ.

Арилжааны банкны зээлийн хорооны шийдвэр нь гарсан тухай 15 аж ахуйн нэгжийн явцын мэдээллийг танилцууллаа.

Дээрх 15 аж ахуйн нэгж нь арилжааны банкуудтай Ерөнхий гэрээ, ХХААХҮЯ-тай зээлийн хүүгийн санхүүжилтийн гэрээ, Мал мах бэлтгэх тусгай гэрээгээ бүрэн байгуулж 11860,8 тонн мах бэлтгэх Зээлийн хорооны шийдвэр гарчээ.

Худалдан борлуулах цэгүүдийн урьдчилсан дүн хуваарилалтыг танилцуулав. Өнөөдрийн байдлаар 371 хүнсний дэлгүүрийн урьдчилсан судалгааг нэгтгэж, хуваарилалт хийгээд байна.

Хурлын төгсгөлд Хотын Ерөнхий менежер дараах үүрэг чиглэлийг өглөө.

  • Бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд арванхоёрдугаар сарын 01-ний дотор стандарт шаардлага хангасан агуулахтай, махаа бүрэн нөөцлөх. Хөдөө орон нутгаас бэлтгэх аж ахуйн нэгжүүд Улаанбаатар хотод авчирсан байх.
  • Бэлтгэж буй аж ахуйн нэгжүүд 7 хоног тутамд нөөцөлсөн махны мэдээг ажлын хэсэгт тогтмол танилцуулах.
  • Татварын хэлтэст шинээр нэмэгдсэн 90 хүнсний дэлгүүрийн Бар кодны асуудлыг шийдвэрлэх. Нийслэлийн Татварын газар хүнсний дэлгүүрүүдэд сургалт хийх. Уг ажилд Дүүргүүд хариуцан зохион байгуулалтаар хангаж ажиллах.
  • Дүүргүүдийн ХХҮХ-ийн дарга нарт Хүнсний дэлгүүрүүдийн судалгаагаа үргэлжлүүлэн нэгтгэж, сайтар нягтлан дараагийн хурлаар танилцуулах гэсэн чиглэл өглөө.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *