Categories
мэдээ нийгэм

14 настай хүү газ үнэртэж мансуурчээ

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд 14 настай хүү ахуйн хэрэглээний газ үнэртэж мансуурч байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр иржээ. Тодруулбал, Хангай хотхонд 14 настай эрэгтэй Э газ үнэрлэж мансуурсан байдалтай байсан аж. Одоогоор энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм.

Мөн өнгөрсөн өдөр цагдаагийн байгууллагад айлд байлдааны сум байна гэх дуудлага иржээ. Энэ дагуу шалгахад Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд оршин суух 58 настай эрэгтэй Б гэгч гэртээ “ПМ” гар бууны сум 312 ширхэг, дохионы бууны сум 10 ширхэг, “Винтов”-ны сургалтын сум 38 ширхэг, “АКМ” бууны сургалтын сум 80 ширхэг, АКМ бууны сум 763 ширхэг хадгалж байжээ. Улмаар цагдаагийн байгууллагынхан эд зүйлсийг хэргийн газраас эд мөрийн баримтаар сумнуудыг хураан авч, хэргийг шалгаж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *