Categories
мэдээ нийгэм

13 настай охины хэргийн шүүх хурал завсарлалаа

13 настай охины шүүх хурал өнөөдөр 10:15 цагт эхэлж дөнгөж сая завсарлалаа. Завсарлагааны дараа гэм буруутай эсэхийг хэлэлцэх аж. Гэм буруутай хэмээн шүүхээс үзвэл шүүгдэгч нар ял оноох юм. Шүүхээр хэргийг зүйлчлэл өөрчлөгдөөгүй бөгөөд ял оноохоор шийдвэрлэвэл шүүгдэгч тус бүрд 20 жилийн ял оноох төлөвтэй байна.

Шүүх хуралд улсын яллагчаар О.Багшбаяр, даргалагчаар Н.Оюунтуул, бүрэлдэхүүнд Н.Баасанбат, С.Пүрэвсүрэн нар хуралдааныг шүүж байна. Мөн хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаачийн ээж С.Баясгалан, аав болох Л. Лхагвасүрэн, өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Р.Булгамаа нар оролцож байна. Мөн шүүгдэгч М.Жавхлангийн өмгөөлөгч П.Цэрэнпунцаг, М.Амарболдын өмгөөлөхөөр С. Оюунцэцэг нар шүүх хурал оролцож байна. Шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.4, 2.7, 2.11, 11.6-2, 12.1.4-т зааснаар буруутган шүүх буй билээ. Зүйл ангийн тодруулбал, 10.1-Хүнийг алах, 2.4-т өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор; 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, 2.11.бүлэглэж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *