Categories
мэдээ нийгэм

13 настай охины хэргийн шүүх хурал хойшиллоо

“Очир” төвд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10:00 цагт эхэлсэн.

Шүүх хурлын эхэнд шүүгдэгч Д.Жавхлангийн өмгөөлөгч нарийн мэргэжлийн шинжилгээ өгөх шаардлагатай болсон тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон гэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан юм. Шүүх бүрлэдэхүүн тус хүсэлтийг ханган шийдвэрлэж, шүүх хуралдааныг энэ сарын 23-ны 10:00 цагт дахин товлов. Шүүх хуралдааны үеэр шүүхийн Тамгын газрын гадаа Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүд охины амь насыг хохироосонэтгээдүүдэд хуулийн хүрээнд хамгийн хүнд шийтгэл оноохыг шаардаж тайван жагсаал зохион байгуулсан бөгөөд тус жагсаалд Нүдээ нээ хөдөлгөөнийхөн, Лантуун дохио ТББ-ын гишүүд мөн оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *