Categories
мэдээ нийгэм

13 насны охиныг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдэд холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ

Өнөөдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 21-нд “Очир” төвд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Даргалагч шүүгч Н.Одонтуул, шүүгчийн бүрэлдэхүүнд Баасанбат, С.Пүрэвсүрэн нар ажиллаж байна.

Энэ удаагийн шүүх хуралд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан шүүх хурлын нээлтэд ажиглагчаар оролцсон байна. Тэрбээр Монголын Эмэгтэйчүүдийн холбооны гишүүн аж. Хохирогчийн талаас талийгаачийн аав, ээж хоёр нь оролцож байгаа. Шүүх танхимын гадна хохирогчийн сургуулиас ангийн багш сургуулийн тѳлѳѳлѳл ирсэн байна. Мѳн Эмэгтэйчүүдийн холбооноос “Нүдээ нээ” охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг жагсаал болж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *