УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх зургадугаар сарын 30-нд болно. Тус сонгуульд оролцох намууд хуульд заасан хугацааны дагуу өчигдөр сонгуульд оролцохоо илэрхийлсэн албан бичгээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. Сонгуулийн ерөнхий хороо өмнө нь мэдээлэл хийхдээ Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 31 намаас 27 нь л нөхөн сонгуульд оролцох боломжтойг хэлж байсан юм. Учир нь, хуулиараа санал хураалт явуулахаас өмнөх 180 хоног буюу зургаан сарын дотор Дээд шүүхэд бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан нам сонгуульд оролцох боломжгүй байдаг. Сонгуульд оролцох боломжтой 27 намаас 13 нь УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ, бичиг баримтын хамт Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгчээ.
1.Хөдөлмөрийн үндэсний нам
2.Ард түмний олонхийн засаглал нам
3.Монголын ногоон нам
4.Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
5.Ардчилсан нам
6.Монгол ардын хувьсгалт нам
7.Монгол ардын нам
8.Дэлхийн монголчууд нам
9.Монгол консерватив нам
10.Зон олны нам
11.Үнэн ба зөв нам
12.Иргэний зориг-ногоон нам
13.Монголын хүний төлөө нам
Сонгуулийн ерөнхий хороо нөхөн сонгуульд оролцох намуудын хүсэлтийг хүлээн авах, нягтлан шалгаж, хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ. Намуудын баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан буюу энэ 4-ний дотор УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох намуудыг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргаж, бүртгэгдсэн намуудад батламж олгох юм