Categories
мэдээ нийгэм

129 дүгээр бага сургуулиас Хувьсгалчдын гудамж хүртэлх авто замын ажил 20 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо 129 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбороос Хувьсгалчдын гудамж хүртэлх 1 км авто замын ажил хийгдэж байна. Гүйцэтгэгч “Нано экологи” болон, Ринг роуд” ХХК-ууд гэрээ байгуулснаас хойш улаан шугам хүлээлцэх, авто замын трасст орсон аж ахуйн нэгж, иргэдийн судалгаа гаргах, замын трасст орсон цахилгааны шугам шилжүүлэх ажлуудыг гүйцэтгэж байна. Мөн зурагт төсөвт тусгагдаагүй цахилгааны КТП шугам, цэвэр усны шугам ажлын явцад гарч ирснийг шийдэж, график төлөвлөгөөний дагуу ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Тус замын трассын дагуу 24 нэгж талбар нөлөөлөлд өртсөн бөгөөд үүнээс 9 айл газар чөлөөлөлт хийгдэж, бусад нэгж талбарыг чөлөөлөх ажил зөвшилцөх шатандаа үргэлжилж байна. Авто замыг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. Одоогоор нийт ажлын явц 20 хувьтай байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *