Categories
мэдээ нийгэм

Б.Баясгалан: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр ядуурлыг богино хугацаанд дорвитой бууруулах боломжтой DNN.mn

“Зөвлөлдөж шийдье” уулзалт хоёр дахь өдрөө Төрийн ордонд болж байна.

Энэ үеэр эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах нь сэдвээр Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн захирал доктор, дэд профессор Б.Баясгалан илтгэл танилцууллаа.

Тэрбээр “1990 оноос хойш хийгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь нь уул уурхайн салбарт хийгдсэн. Монгол Улсын төсвийн орлогын 25 орчим хувийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг. Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлдэг. Тус салбараас энэ онд таван их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тусгасан.

Манай улсын хувьд хүний хөгжлийн санг байгуулж, удирдаж байсан туршлагатай. Уул уурхайн орлогоос 2.7 хувийг төсвийн тогтворжуулалтын санд, ирээдүйн өв санд 11 орчим хувийг төвлөрүүлэхээр байгаа.

Газрын хэвлийн өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэддээ тэгш хүртээх ёстой гэсэн өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан. Энэхүү баялгийн санд төвлөрүүлсэн мөнгийг нийгмийн хамгааллыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд зарцуулах нь зөв үү гэдэг асуултад өнөөдрийн уулзалтаар хариулах ёстой. Үндэсний баялгийн сангийн мөнгөөр нийгмийн хамгааллын салбарт зарцуулбал, үйлчилгээг нь эрс сайжруулж, ядуурлыг богино хугацаанд дорвитой бууруулах боломжтой.

Улс орнууд баялгийн санг хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ажиллуулдаг. Сангийн эх үүсвэрийг хамгийн үр ашигтай төслүүдэд зарцуулдаг. Зарим нэг төслүүдэд гадаад, дотоодын туршлага бүхий мэргэжлийн багуудыг урьж ажиллуулдаг. Удирдлагын ямар ч хэлбэрийг сонгосон хамгийн чухал зүйл хяналт байх ёстой. Эрх бүхий болон харуут бус байгууллагын, иргэдийн хяналт санг үр ашигтай үйл ажиллагаа явуулахад чухал байдаг. Сангийн удирдлагыг ил тод байлгах нь зүйтэй” гэдгийг хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *