Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 Мянгатын автобусны буудал дээр автобус шатаж байна гэх дуудлага 10:38 цагт холбогдох албанд иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн шуурхай тасаг 7 алба хаагч 2 автомашинтай 10:39 цагт гарч 1.5 км замыг туулан 10:41 цагт очин ажиллалаа.
Ажиллагааны явцад “Сутайн буянт” ХХК- ийн “ТЭЦ-3 Офицеруудын ордон” чиглэлийн 41-84 УАА улсын дугаартай автобусны хөдөлгүүр болон зорчигчийн хэсэг шатсан нь тогтоогдсон бөгөөд хүний амь нас эрсдээгүй.