Categories
мэдээ нийгэм цаг-үе

12-17 насны хүүхдүүдэд “Pfizer” вакцины I тунг үргэлжлүүлэн хийж эхэллээ

Вакцины татан авалттай холбоотойгоор долдугаар сарын 8-наас 12-17 насны хүүхдүүдэд коронавирусийн эсрэг вакцины I тунг хийхийг түр зогсоогоод байсан.

Тэгвэл өнөөдрөөс Pfizer вакцины I тунд 12-оос дээш насны хүүхдүүдийг үргэлжлүүлэн хамруулж эхэлсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Өнөөдрөөс 12-17 насны хүүхдүүд болон хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд Pfizer вакцины нэгдүгээр тунд хамрагдах боломжтой болсон бөгөөд вакцинжуулалт хэвийн үргэлжилж байгаа” хэмээн хэлэв.
Өнөөдрийн байдлаар манай улсын хүн амын 64.8 хувь нь коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагдсан бол 56.6 хувь нь хоёрдугаар тунг хийлгээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *