Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Салхитад байрлах 117 дугаар сургуулийн харалдаа гүүр үерээс хойш засвар хийгдээгүй өнөөг хүрсэн. Тухайн ойр орчмын иргэд эвдэрсэн гүүрээр зорчиж байгаа нь эрсдэлтэй нөхцөл байдал үүсгээд байгаа юм.
Тэгвэл энэ талаар тус дүүргийн холбогдох мэргэжилтнээс тодруулахад “Гүүрийг засах зураг төсөл нь хийгдээд дууссан. Ирэх долоо хоногоос засвар хийгдэнэ” хэмээлээ.