Categories
мэдээ нийгэм

115 автобусыг үйлчилгээнээс хасна

Нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг микро автобуснуудаас 2003 онд үйлдвэрлэгдсэн 115-ыг нь хасахаар болжээ. Учир нь үйлдвэрлэгдсэнээсээ хойш 12 жил нийтийн тээврийн үйлчилгээнд явах стандартын дагуу ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдөр тээвэрт гарах эрх нь дуусч байгаа аж.

Одоогоор нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны ихэнх нь буюу 223 нь 2005 оных бол 2013-2015 онд үйлдвэрлэгдсэн нийт 95 автобус байгаа юм байна.

Бусад орнуудад нийтийн тээврийн үйлчилгээнд явах хугацаа 5-6 жил байдаг ч манай улсын хувьд 12 жил байдаг аж. Энэ нь өөрсдөө автобус үйлдвэрлэдэггүй, ард иргэд, байгууллагуудын санхүүгийн боломж муу гэдгээс шалтгаалдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *