11 настай хүү энэ дөрөвдүгээр сарын 11-ний өдөр мориноосоо унаж, шархаа даалгүй амиа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 11-ний 19:59 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн энэ тохиолдлыг Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Одоогоор талийгаач хүү уралдаан, үсэргээ, сунгааны үеэр мориноос унасан эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд шалгалтын явцад бусад мэдээлэл тодорхой болох юм байна.
Засгийн газрын хуралдаанаар өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах, тухайн хугацаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон байдаг.