Categories
мэдээ нийгэм

11 хуульч УДШ-ийн шүүгчид тэнцлээ

Удсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалтын үнэлгээ гарчээ. Шалгалтад УДШ-ийн шүүгчид нэр дэвшигч Г.Алтанчимэг, Г.Банзрагч, С.Буд, П.Золзаяа, М.Наранцэцэг, Л.Өлзийсайхан, П.Соёл-Эрдэнэ, Д.Сүнжид, Ч.Хосбаяр, Д.Энхзул, Ж.Эрдэнэбулган нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 18 дугаар зарлигаар батлагдсан “Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу хангалттай үнэлгээ авлаа.

Нэр дэвшигчид гуравдугаар сарын 9-13-ны өдрүүдэд эсээ бичих, мэдээллийн технологийн хэрэглээний чадвар шалгах, эрх зүйн онолын болон Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг шалгах, эрх зүйн тохиолдол шийдвэрлэх, Үндсэн хуулийн зүйл заалтад онолын тайлбар бичих, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дүн шинжилгээ хийж, дүгнэлт бичиж шалгуулсан. Мөн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд баримтлах ёс зүйн мэдлэг шалгах, эссэ илтгэх болон зан төлөвийн ярилцлагын шалгалтуудад оролцож, нэр дэвшигчдийн шалгалтын нэгдсэн дүнг Шүүхийн мэргэшлийн хороо өчигдөр гаргажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *