Шинэ жилийн баярын үеэр хувь хүн, албан байгууллагууд олон нийтийн арга хэмжээнд зохион байгуулж, ресторан болон бусад нийтийн хоолны газарт баяраа тэмдэглэдэг. Энэ өдрүүдэд иргэд хоолны хордлого авах, томуу тусах, осол гэмтэлд өртөх зэргээс үүдэн эмнэлгүүдийн ачаалал эрс ихэсдэг билээ.
Иймд дараахь зөвлөмжийг хүргүүлж байна.
Архи, дарснаас татгалзах,
Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол жолооны ард суухыг хатуу цээрлэх.
Хоол ундыг тохируулан хэрэглэх.
Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуугаас сэргийлэх.
Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд илүү анхаарал хандуулах.
Гал түймрийн аюулаас сэргийлэх арга хэмжээг авах.
Агаарын бохирдлоос хамгаалж өглөө оройд гадагшаа гарах бол амны хаалт хийх.
Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө гараа сайтар угааж байх.
Хол замд явах бол унааны бэлтгэл, найдвартай байдлыг хангах хэрэгтэй юм.
Мөн гудамж талбайд хүн осгосон байвал, эсвэл ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй болсон тохиолдол зэрэгтэй таарвал та яаралтай тусламжийн 103, 102 дугаарын утсанд мэдэгдээрэй.