Өнөөдөр 102 настай эмээ эдгэрч, дараагийн ажиглалт, тусгаарлалтанд шилжжээ. Өнгөрсөн өдөрт 24 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1,627. Үүнээс эдгэрсэн 1,149 буюу 70.6 хувь нь эдгэрлээ. Одоо нийт 465 тохиолдол эмчлэгдэж байна. Эдгээрээс биеийн байдал маш хүнд, 1, хүнд 6, хүндэвтэр 43, хөнгөн 415 хүн байна. гэж ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.