Ирэх бямба гаригийн 17 цагаас Сүхбаатарын талбайд Отгонтэнгэр хайрханд авиралт хийгээд буцах замдаа амь эрсэдсэн 17 уулчны дурсгалыг хүндэтгэж 1000 зул өргөх арга хэмжээ болохоор болжээ. Монголын Үндэсний уулчдын холбоо, Монголын Уулын аяллын клубуудын холбоо, Уул болон аялалын холбоо, клубууд уг арга хэмжээнд нэгдэж байгаа ажээ. Уг арга хэмжээнд хэн ч очиж оролцож болох юм. Мөн энэ үеэр уулчдын нэгдсэн алхалт болох бөгөөд оролцоход ямар нэг бүртгэл төлбөр шаардахгүй аж.