Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын ивээл дор “Өглөөний цай”-ны уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар салбар бүрийн, нас насны төлөөлөл болсон эмэгтэйчүүд үг хэлж, эрүүл мэнд, ёс суртахуун, хүүхдийн хүмүүжил, ажлын байр, жендерийн талаар сэтгэл чилээж явдгаа илэрхийлсэн юм.
Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Ишдорж “Эмэгтэй хүн бол нийгмийн уран барилгачид” гэсэн сайхан үг бий. Эрүүл амьдралын хэвшилтэй гэр бүл, зөв хүмүүжил, төлөвшилтэй иргэн хүн, тогтвортой хөгжил бүхий улс орныг бүтээхэд та бүгдийн маань хүч оролцоо хамгийн чухал нь гэдгийг онцлон хэлье” гэлээ. 100