1983 оноос 2021 он хүртэлх нийт шилжигчдийн тоог харвал зөвхөн 2021 онд шилжилт хөдөлгөөний 55.8% нь Улаанбаатар хотыг чиглэжээ. Өөрөөр хэлбэл, 25,695 хүн 2021 онд Улаанбаатар хотод шилжин ирсэн байна.
Эх сурвалж: ҮСХ
Ийнхүү сүүлийн 10 жилд буюу 2012-2021 онд нийслэлийн хүн ам 25 хувиар өсөж, 1.5 сая болсон бол энэ хугацаанд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 80% өсжээ.
Бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо:
- • 2012 онд 367.8 мянга байсан бол
- • 2021 онд 662.6 мянга болж нэмэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл 20-оос дээш насны гурван хүн тутмын хоёр нь машинтай байх хэмжээний тоо гарч байгааг ҮСХ тооцоолон гаргажээ.
Тэр дундаа насжилт өндөртэй тээврийн хэрэгслийн тоо тасралтгүй нэмэгдсээр ирсэн нь агаарын бохирдлыг тодорхой нэг шалтгаан болоод байна.
Эх сурвалж: ҮСХ
ҮСХ-ноос улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа нийт тээврийн хэрэгслийн насжилтыг мөн тооцоолжээ. 2021 оны байдлаар
- Нийт автобусны 78%
- ачааны автомашины 95%
- суудлын автомашины 87% нь 10-аас дээш жилийн насжилттай байна.