Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй “Империал гол мейнинг” ХХК-ийн уурхайд байгаль орчин, геологи уул уурхай, зам тээвэр, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ.
Улсын байцаагч нар хяналтын чиглэл тус бүрээр эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн дутагдлыг арилгах албан шаардлагат өгчээ.
Түүнчлэн Бөмбөгөр сумын нэгдүгээр багийн нутаг “Цагаан арал” гэх газар нөхөн сэргээлт нэрээр олборлох үйл ажиллагаа явуулж буй “Үлэмж автоматив” ХХК-д хяналт, шалгалт хийж үйл ажиллагааг зогсоох албан шаардлага хүргүүлсэн байна.