Categories
мэдээ нийгэм

Зөвлөлдөх санал асуулгыг шударга явуулахыг хүслээ

Ардын их хурал /АИХ/ хөдөлгөөнөөс өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх зөвлөлийг байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав, Н.Жанцанноров, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан нарт мэдэгдэл хүргүүлж байгаагаа мэдээллээ.

АИХ хөдөлгөөний зохицуулагч Б.Бадрал “Хоёрдугаар сарын 9-нд Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталсан. Үүний дараа дөрөвдүгээр сарын 7-нд УИХ-ын 4 дүгээр тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай, зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг байгуулах тухай гэсэн тогтоолууд гарсан. Хууль хэрэгжүүлэх талаасаа нэлээд нааштай юм шиг мөртлөө цаана нь бүдэг бадаг асуудал байна уу гэж бид үзэж байгаа. Энэ дөрөвдүгээр сарын 29,30-нд зөвлөлдөх санал асуулгыг явуулна. Бид үүнийг хууль эрх зүйн дагуу явж байна гэж үзэж байгаа, үүн дээр маргах зүйл байхгүй. Хамгийн гол нь үүнийгээ хэр зөв явуулах вэ. Хэлэлцэхээр болсон зургаан зүйл асуулга нь цаасан дээрээ өнөөгийн цаг үеийн асуудлыг илэрхийлж чадаж байгаа юм шиг мөртлөө цаадах зорилго нь өөр байж магадгүй гэж бид үзэж байна” гэлээ.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд:

5 дугаар зүйл. Зөвлөлдөх санал асуулгын зарчим

5.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийг удирдлага болгон зөвлөлдөх санал асуулгыг дараахь зарчмыг баримтлан явуулна:

5.1.1.хууль дээдлэх;

5.1.2.иргэний бодитой, шууд оролцоог хангах;

5.1.3.иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хангах;

5.1.4.олон талт мэдээллээр тэгш хангах;

5.1.5.ил тод, нээлттэй байх;

5.1.6.хараат бус байх;

5.1.7.харилцан зөвлөлдөх;

5.1.8.үр нөлөөтэй байх.

Б.Бадрал “УИХ нь данхайчихсан, хэнийг ч ажлыг нь хийлгэдэггүй, өөрсдийгөө ухаантай хамгийн том байгууллага гээд үзчихсэн байдаг. Үүний дээр хяналт тавьдаг байгууллага бол дээд танхим буюу Ардын их хуралтай болъёо гэж бид хэлээд байгаа. Ардын их хурал бол цоо шинэ зүйл биш. 1990-1992 онд Манай Монгол Улс ийм тогтолцоотой байсан. Үүнийгээ сэргээе гэж байгаа” гэлээ. Хурлын дараа тэд Төрийн ордонд мэдэгдлээ гардуулж өгнө гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *