Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: Нарны шилийг нүүрнийхээ хэлбэрт тохируулан сонгох хэрэгтэй

Нүдний шилний гол материал болсон шилийг 4500 жилийн өмнөөс олж нээжээ.

Нүдний шилийг зохиогоод 350 жил болсны дараа л нүүрэндээ унахгүйгээр тогтоон барьж чаддаг болгожээ. 1730 онд Эдвард Скарлетт Лондон хотод нүдний шилний байнгын тогтоогчийг зохион бүтээжээ. Уг тогтоогчийг толгойны хэмжээнээс хамаарч хийдэг тул хамар дээр бага дарж, унахааргүй тогтох болжээ.

Нарны шилийг сонгохдоо нүүрнийхээ хэлбэрт тохируулах нь чухал юм. Учир нь нарны шил таныг бизнес хатагтай, ухаалаг, даруухан эмэгтэй, дэгжин бүсгүй гээд олон дүрд хувиргаж чадна. Түүний тусламжтайгаар та стиль, имижээ ч бүрэн өөрчилж болно.

Таны нүүрний хэлбэр зууван бол ямар ч төрлийн хэлбэр болон хүрээтэй нүдний шил тохиромжтой байдаг. Зууван хэлбэрийн царай хамгийн зөв пропорцтой байдаг ажээ.

Таны нүүрний төрх дөрвөлжиндүү бол нарийн шил илүү тохиромжтой. Гэхдээ хүрээнийх нь дээд хэсэг өндөр байх хэрэгтэй. Доош бага зэрэг унжсан хэлбэртэй шил тохиромжтой.

Харин дугуй бол тэгш болон хурц өнцөгт хүрээтэй шилийг сонгоорой. Нарийхан, металл хүрээнд анхаарлаа хандуул. Энэ нь нүүрний хажуу талд анхаарал татагдахыг зогсооно. Түүнчлэн хар, ногоон зэрэг ханасан өнгөнүүд нүүр царайг чинь нарийн болгож харагдуулна.

Гурвалжин: Энэ царайн онцлог шинж бол өргөн дух, жижигхэн эрүү юм. Ийм нүүртэй хүнд дугуй, эсвэл гонзгой хүрээтэй, эсвэл бага зэрэг дээш өргөгдсөн нүдний шил зохимжтой. Шилний хүрээ нарийхан, хагас хүрээтэй, эсвэл огт хүрээгүй байвал маш зөв сонголт хийлээ гэсэн үг. Энэ нь таны нүүрний доод хэсгийг арай том, тэнцвэртэй харагдуулдаг байна.

Тэгш өнцөгт царай: Том эрүү, том духтай нүүртэй хүмүүсийг хэлнэ. Ийм хүмүүс дунд зэргийн хэмжээтэй, дугуйвтар өнцөгтэй шил зохино. Хамгийн тохиромжтой хувилбар бол гонзгой хүрээ юм. Энэ нь нүүрний өнцгүүдийг дарж өгдөг. Бараан өнгийн зузаан хүрээнээс зайлсхийгээрэй. Энэ нь таны царайг хүндрүүлж, хөгширсөн мэт харагдуулдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *