- Хуурай ханиалгах,
- Хоолой өвдөх,
- Амт, үнэрээ алдах,
- Толгой өвдөх,Хамар битүүрэх,
- Шингэн нус гойжих,38 хэм хүртэл халуурч байвал
- Хөнгөн дасгал, хөдөлгөөн хийгээрэй.
- Шаардлагатай тохиолдолд халуун бууруулах, өвдөлт намдаах зэрэг шинж тэмдгийн эмчилгээг хийнэ.Мөн Д аминдэм 4,000-5,000 мг-аар өдөрт нэг удаа, С аминдэмийг 1,000 мг-аар өдөрт нэг удаа 14 хоногийн турш ууна.
- Амьсгаадах,
- Амьсгалын тоо насанд хүрэгчдэд 1 минутад 20 буюу түүнээс дээш болж амьсгал давчдах,
- Ханиалгалт эрс нэмэгдэх,
- Амны салст, хэл, уруул, хурууны үзүүр хөхрөх,
- Амт үнэрээ алдах,
- Цээж хөндүүрлэж өвдөх,
- 38 хэмээс дээш халуурах,
- Зарим тохиолдолд гүйлгэх, бөөлжих шинжүүд илэрч байвал эмнэлгийн тусламж яаралтай авах шаардлагатай бөгөөд 119 дугаараас тусламж, мэдээлэл авна.
Гэрээр тусгаарлагдсан иргэн дараах дэглэмийг баримтлана.
- Гэрээсээ гарахгүй байх
- Гэртээ зочин урихгүй аль болох тусдаа байх
- Гараа сайтар савандаж угаах
- Хүн бүр тусдаа аяга таваг, нүүр гарны алчууртай байх
- Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
- Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх
-
Сайн унтаж амрах
Биеийн дасгал хөдөлгөөн хийх, амьсгалын дасгал хийх - Тайван стрессгүй байх
- Өдөрт 2 удаа биеийн халуунаа хэмжих
Бие тавгүйрхсэн тохиолдолд ӨЭМТ-ийн эмчтэй холбогдох
- Гэрээр тусгаарлагдах хугацаа нийт 14 хоног хянагдана.
- Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг гэрээр 14 хоног хянана.
- Ойрын 1-р хавьтлыг 6 дах хоногоос ПСР шинжилгээнд хамруулна.
Эм тариагаа хэрхэн авах вэ?
- Хорооны хэсгийн ахлагч нартай хамтран шаардлагатай зүйлсээр хангах арга хэмжээг авна.
Коронавирусийн халдварын эсрэг тусгай эмчилгээ байхгүй. Ерөнхийдөө шинж тэмдгийн болон эрхтэн системийн үйл ажиллагааг дэмжих тусламж, эмчилгээ багтана.
1. Витамин С 1000 мг Хэрэглэх арга: өдөрт 1-2 удаа 10 хоног уух
2. Витамин Д 4000 ЕД Хэрэглэх арга: өдөрт 1 удаа 10 хоног уух
3. Уламжлалт эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн Мана4, Норов 7 танг вирусын гаралтай ханиадыг анагаах, урьдчилан сэргийлэх, дархлаагаа дэмжих зорилгоор хэрэглэх зааварыг хүргэж байна.
Мана4 тан: Дархлаа дэмжих үйлчилгээгээрээ алдартай цагаан тан нь Уламжлалт Анагаах Ухааны 404 төрлийн өвчинд нэн тустай, аливаа өвчнөөс сэргийлдэг . Найрлаганд Цайр, Магни, Селен зэргийг агуулсан эмт ургамлууд байдаг.
#Норов7 тан: Халууны эсрэг, үрэвсэл даран дархлаа дэмждэг үйлдэлтэй. Найрлаганд Bитамин С, Цайр, Магни, Селен, Bитамин С зэргийг агуулсан эм ургамлууд багтсан.
Норов-7 /Уламжлалт тан эм/
Хэрэглэх арга: НХХ 1,0 граммыг өдөрт 1-2 удаа 100-150мл усанд буцалгаж ууна. 1-5 насны хүүхэд том хүний тунгаар өдөрт 1 удаа 150-200мл усанд орой 19:00-20:00 цагт буцалгаж ууна.
Мана 4 /Уламжлалт тан эм/
Хэрэглэх арга 1.0 граммыг 250мл усанд хийн зөөлөн гал дээр буцалгаж бүлээнээр ууна.