Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байхыг зөвлөж байна

Эрүүл мэндийн яамнаас эцэг эх, асран хамгаалагчдад дараахь зөвлөмжийг өгч байна.


·Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх

·Айл хэсэхгүй байх

·5-аас дээш хүүхдийг хамт тоглуулахгүй байх

·Автомат тоглоомын газарт хүүхдийг тоглуулахгүй байх

·Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх

·Амны хаалт зүүлгэх

·Гарыг сайтар савандаж угаах

·1-1,5 метрийн зай барих

·Хүүхдийн хоолойг сод, давсны уусмалаар ээлжлэн зайлуулах

·Хүүхдэд А, С, Д амин дэм өгөх

·Сайн унтаж амруулах

3-5 насныхан 10-13 цаг

6-12 насныхан 9-12 цаг

12-аас дээш насныхан 8-10 цаг унтаж амрах

·Зөв хооллох

Илчлэг сайтай хоол унд хэрэглэх

Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх

Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх

Чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг багасгах

Халуун бүлээн шингэн сайн уулгах

·Агаар, ус, нараар хүүхдээ чийрэгжүүлэх

·Хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах

·Хүүхэдтэйгээ ярилцах, таагүй бодол, мэдрэмжийг хуваалцаарай. “COVID-19” халдвараас сэргийлцгээе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *