2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа явж байгаа энэ өдрүүдэд явагдаж байгаа бөгөөд өнөөдөр, маргааш гадаад дахь иргэд саналаа өгч байна.
Гадаад улсад байгаа нийт 7394 сонгогч саналаа өгөхөөр хуульд заасан хугацаанд бүртгүүлжээ. Харин тусгаарлан ажиглах байр, эмнэлэгт байгаа сонгогчид зөөврийн битүүмжилсэн хайрцгаар зургадугаар сарын 8-ний өдөр саналаа өгнө. Ингэхдээ өмнө нь тухайн байрлаж буй эмнэлэг, тусгаарлах байрны захиргаанд хүсэлтээ зургадугаар сарын 1-ээс өмнө өгөх ёстой.
Хэрэв хуульд заасан хугацаанд хүсэлтээ өгөөгүй бол санал өгөх боломжгүй болох юм. Хүсэлт гаргаж, зөөврийн хайрцгаар санал өгөх иргэд нь covid-19-ийн халдвар авч, тусгаарлагдаж байгаа, тусгаарлах байр, эмнэлэгт ажиллаж байгаа ажилтан, төрийн албан хаагч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа сонгогчид өгөх юм.
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 2021 оны зургадугаар сарын 8-ны өдөр 09:00-20:00 цагт орон даяар зохион байгуулна. Иймд дээр дурдсан шалтгаантай иргэд зургадугаар сарын 8-ны өдөр эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд байх сонгогчид зөөврин хайрцгаар санал өгөхөөр бол энэ тухай хүсэлтээ зургадугаар сарын 1-ний дотор батлагдсан маягтын дагуу тухайн тусгаарлах байр, эмнэлгийн захиргаанд гаргаж өгнө. Харин гэрийн ажиглалтын түр журмын дагуу тусгаарлагдсан сонгогч нь зургадугаар сарын 5-ны дотор өөрийн харьяа хэсгийн хороонд хүсэлтээ гаргах боломжтой.