Categories
мэдээ нийгэм

Зүүнхараад хорио цээрийн дэглэм тогтоож, галт тэрэг зогсохыг хоригложээ

Image result for шүлхий өвчнөөрСэлэнгэ аймгийн Мандал суманд шүлхий өвчнөөр үхэр өвчилсөн тохиолдол гарч есөн өрхийн 53 үрийг устгалд оруулсан байна. Тиймээс Улсын Онцгой комиссоос Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 263, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 263, 312, 264 дүгээр галт тэрэг, Улаанбаатар-Зүүнхараа-Дархан чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зогсоохгүй, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 282 дугаар галт тэргийг замын өртөөнүүдэд зогсоохгүйгээр явуулах шийдвэр гаргалаа, гэж тус аймгаас мэдээллээ.

Мөн БСШУСЯ-тай хамтран цэцэрлэг, сургуулийн хичээлийг энэ сарын 20-ний өдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд түр зогсоохоор шийдлээ. Харин шүлхий өвчин гарсан шалтгаан нөхцөлийг яаралтай тогтоохыг Тагнуул, цагдаагийн газруудад үүрэг болгосон байна. Мандал сум буюу Зүүнхараад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатар нараар ахлуулсан ажлын хэсэг тус суманд хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *