“Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо” сэдэвт Зүүн хойд Азийн залуу анлайлагчдын чуулга уулзалт энэ сарын 25-наас ирэх сарын 2-ны хооронд Улаанбаатар хотноо болох аж.
Үүнтэй холбогдуулан олон улсын чуулга уулзалтыг хамтран зохион
байгуулах тухай санамж бичигт Байгаль орчин, ногоон хөгжил, Аялал
жуулчлалын яамны дэд сайд М. Хүрэлсүх, Монголын Сайн Дурын
байгууллагуудын Сүлжээ ТББ-ын тэргүүн Г. Ундрал, Монголын Залуучуудын
Холбооны Ерөнхийлөгч А. Мөнхбат, ДЭИН ТББ-ын тэргүүн Г. Ганбат нар
БОНХАЖЯ-ны ХААН танхимд гарын үсэг зуржээ.
Нийгмийн томоохон салбарууд болох байгаль хамгаалал, эрүүл мэнд,
онцгой байдал зэрэг нь сайн дурынхны оролцоотойгоор хөгжиж, бэхжиж
байдаг билээ. Үүнийг дэлхий даяар өргөн дэлгэрсэн сайн дурынхны үйл
ажиллагаа, тэдний өгөөж бэлхнээ харуулдаг. Чухамдаа эдгээр салбарууд нь
нийгмийн хөгжлийн тодорхойлогч салбарууд төдийгүй үндэсний аюулгүй
байдалд онцгой үүрэгтэйгээр онцлог юм.
“Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо”сэдэвт Зүүн хойд Азийн
залуу манлайлагчдын чуулга уулзалт нь монголын сайн дурынхныг, тэдний
нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг таниулах төдийгүй бүсийн
хэмжээнд монголын залуучуудын оролцоог тодорхойлох чухал арга хэмжээ аж.