Categories
мэдээ нийгэм

Зүүн хойд Азийн хотууд “Ковид-19” цар тахалтай тэмцэж буй туршлагаа хуваалцлаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын дөрөв дэх удаагийн форумыг “Ковид-19″ цар тахлын үед хотуудын сайн туршлагыг солилцох замаар хүндрэлийг даван туулж, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвээр зохион байгууллаа.

Форумд Зүүн хойд Азийн бүс нутгийн таван улсын 18 хотын шийдвэр гаргах түвшний хотын удирдлагууд, судлаачид, Элчин сайдууд, олон улсын байгууллагын нийт 80 гаруй төлөөлөгчид цахимаар оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Иргэдийн эрүүл мэндийн асуудлаас бүх нийтийн цар тахал, цаашлаад эдийн засгийн цохилт, үүнээс үүдэлтэй хямралын олон давлагаа ээлж дараалан ирж буй энэ үед хотууд мэдлэгээ хуваалцаж, туршлагаа солилцож буй нь нэн ач холбогдолтой. Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэгдсэн ЗХА-ийн форумын дүрмийн баримт бичгээр Улаанбаатар хотын санаачилсан Форумыг бүс нутгийн хотуудын хамтын ажиллагааны байнгын механизм болгох эхлэл тавигдаж буй” хэмээн онцолжээ.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Баярчимэг “Цар тахлын нөлөөллийн улмаас үүссэн эдийн засгийн хүндрэл, ажлын байр, нийгмийн зарим асуудал, эм эмнэлгийн хэрэгслийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамжийн асуудал Улаанбаатар хотод сорилт болж байгааг дурдсан юм.

  • Москва хотын Засгийн газрын харьяа “МосТрансПроект” Нийтийн тээврийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал, Доктор Александр Поляков-Москва хотын Засгийн газраас тээврийн салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
  • Бээжин хотоос коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Сөүл хотын захиргаа Ковид-19 цар тахалтай тэмцэж байгаа арга туршлага
  • Манила хот дахь ДЭМБ-ын тус бүсийн салбарын Эрүүл мэндийн яаралтай тусламж, эрсдэлийн хөтөлбөрийн үнэлгээний менежер Доктор Тамано Мацуй – Олон улсад болон Номхон далайн баруун бүсэд ковид-19 цар тахлын хүрээнд сүүлийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *