Улаанбаатар хотын 375 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн хүрээнд хэрэгжүүлж буй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн дагуу энэ сарын 18-19-нд Улаанбаатар хотноо “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум-ыг зохион байгуулах гэж байна. Форум “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвийн дор Гадаад харилцааны яаманд болно.
Форумд БНХАУ-ын Бээжин хотын орлогч дарга, Тяньжин, Хайлаар, Шиньян, Хөх хотын төлөөлөгчид, ОХУ-аас Владивосток, Якутск, Новосибирск, Эрхүү, БНСУ-аас Пёнчан, Япон улсаас Нигата, БНАСАУ-аас Пхеньян, Венсань, Хамхын, Расон хотууд, манай улсын Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чингис, Баруун-Урт, Чойбалсан зэрэг нийт 20 хотын дарга, төлөөлөгч, олон улсын байгууллагынхан оролцох аж.
ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХОТЫН ДАРГА НАРЫН “ХОТЫН ТОГТВОРТОЙ БА ХҮРТЭЭМЖТЭЙ ХӨГЖИЛ” ФОРУМЫН ХӨТӨЛБӨР
2014 оны 08 дугаар сарын 18-19-ны өдрүүд, Улаанбаатар хот
Бямба-Ням, 2014 оны 08-р сарын 16-17-ны өдрүүд
Төлөөлөгчид хүрэлцэн ирнэ
Даваа, 2014 оны 08-р сарын 18-ны өдөр
Байр: Гадаад харилцааны яам
08:00 – 09.00 Төлөөлөгчдийг бүртгэнэ. /Форумыг сурвалжлах PRESS гэсэн мандаттай сэтгүүлчид 08.30 цаг гэхэд байрлалаа эзэлсэн байна/
09:00 – 10:00 ХУРАЛДААНЫ НЭЭЛТ
Нээлтийн үг хэлэх:
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
Төлөөлөгчдийн тэргүүнүүд
Пёнъян
Бээжин
Москва
Нийгата
Пёнчан
10:00 – 10:30 Төлөөлөгчид дурсгалын зураг авахуулна, Цайны засварлага
10:30 – 12:30 НЭГДҮГЭЭР ХУРАЛДААН
Хотжилт: Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил –
Туршлага солилцох
10:30 – 10:45 Азийн хотуудын хотжилтын чиг хандлага ба Азийн хотууд – 2014
Ноён Килапарти Рамакришна
UNESCAP – ийн Зүүн болон Зүүн Хойд Азийн орнуудыг
хариуцсан дарга
10:45 – 11:00 Хотуудын тогтвортой хөгжлийн талаар
7 дахь Дэлхийн Хотжилтын Форумын үр дүнгийн танилцуулга
Хатагтай Паула Пеннан-Ребейро
НҮБ-ын Нутагшил, суурьшлын Ази, Номхон далайн орнуудын
газрын мэргэжилтэн
11:00-11:15 Цайны засварлага
11:15- 11:30 Төлөөлөгчид танилцуулга тавих (Бээжин хотоос)
11:30-11:45 Төлөөлөгчид танилцуулга тавих (санал болгож буй хот:Пёнъян)
11:45 – 12:45 Хотуудын мэдэгдэл, Чөлөөт хэлэлцүүлэг
12:40 – 14:00 Засварлага
14:00 – 17:00 ХОЁРДУГААР ХУРАЛДААН
Хотжилт: Хотын удирдлага ба Үйлчилгээний хангамж-Технологи, Инновацийн туршилт
14:00 – 14:15 Хотын удирдлага, Үйлчилгээний хангамжийг сайжруулах
Хатагтай Тирза Теннисен – Дэд суурин төлөөлөгч Азийн Сан ОУБ
14:15 – 14:30 Ухаалаг Цахим-Засаглал ба Хотын үйлчилгээний чанарт
Мэдээлэл Технологийн үзүүлэх үүрэг
Дэлхийн Банк ОУБ (тохирох)
14:30 – 14:45 Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн санал, санаачлага
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
14:45 – 15:45 Хотуудын мэдэгдэл
15.45 – 16.00 Цайны засварлага
16.00 – 17.00 Чөлөөт хэлэлцүүлэг
17:00 – 17:15 Эхний өдрийн хаалт
Мягмар, 2014 оны 08-р сарын 19-ны өдөр
09:00 – 11:00 ГУРАВДУГААР ХУРАЛДААН
Зүүн Хойд Азийн Хотуудын Эдийн засгийн хөгжил
Хөрөнгө оруулалт болон хөгжлийг дэмжих
09:00 – 09:15 Зүүн Хойд Азийн хотуудын Эдийн засгийн хөгжил, Улаанбаатар хотын захиргааны үйлчилгээ ба Гэр хорооллын хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр
Ноён Арноуд Хэкман
Хот байгуулалтын мэргэжилтэн
Азийн Хөгжлийн Банк ОУБ
09:15-09:30 Азийн эдийн засгийн хөгжил дэх эмзэг бүлгийн иргэдийн оролцоо; Монголын нийгмийн эрх тэгш бус байдал болон ядуурлын асуудал
Хатагтай Алессандра Касазза
Бодлогын зөвлөх
НҮБХХ-ийн Ази-Номхон далайн бүсийн төв
09:30-09:45 Төлөөлөгчид танилцуулга тавих (хот: Пёнчан – тодруулах)
09:45- 10:00 Төлөөлөгчид танилцуулга тавих (хот: Москва – тохирох)
10:00-10:45 Чөлөөт хэлэлцүүлэг
10:45-11:00 Цайны засварлага
11:00-12:45 ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН
Ногоон хотууд: Хотын Байгаль орчны удирдлага ба Ногоон хөгжил
11:00 – 11:15 Ногоон хотын эдийн засаг
Ноён Рауль Т.Васвани
Хөтөлбөрийн ахлах менежер
ICLEI ОУБ – Тогтвортжилтын төлөөх Орон нутгийн удирдлага – Зүүн Азийн Хэрэг эрхлэх газар
11:15 – 11:30 Төлөөлөгчид танилцуулга тавих (Нийгата хот)
11:30 – 12:15 Хотуудын мэдэгдэл, Чөлөөт хэлэлцүүлэг
12:15 Форумын хаалт