Categories
мэдээ нийгэм

Зүүн бүсийн хүн амын архины хэрэглээ хэтэрч Улаанбаатар хотын үзүүлэлтээс давжээ

Архийг бид уух уу, архи биднийг уух уу … – NewsWall
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Архигүй амьдралын цогцлооё-2” аяныг зохион байгуулж байна.

Энэ жилийн хувьд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Наркологийн эмнэлэг хамтран архи, согтууруулах ундааны хэрэглээг иргэдийн дунд бууруулах, эрүүл мэнд, эдийн засаг, нийгэмд үзүүлэх хор уршгаас урьдчилан сэргийлэх, архи, согтууруулах ундааны шууд болон шууд бус хор нөлөөний талаар нийт хүн амд мэдээлэл өгөх зорилгоор уг аяныг эхлүүлжээ.

ДЭМБ-ын мэдээлснээр архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийд жилд 3 сая, 1 минутад 6 хүн архины хэтрүүлэн хэрэглээнээс болж нас барж байгаа бөгөөд энэ нь нийт нас баралтын 5.3%-ийг эзлэх ба 4 хүн тутмын 3 нь эрэгтэйчүүд байна.

Насанд хүрэгчид (сүүлийн 1 сард)

  • 5 эрэгтэй тутмын 2 нь
  • 10 эмэгтэй тутмын 1 нь архи хэтрүүлэн хэрэглэсэн байна.
Сүүлийн нэг жилийн хугацаанд архи, согтууруулах ундааны хэрэглээ хот суурин газарт хөдөө орон нутгийнхаас их, Зүүн бүсийн хүн амын архины хэтрүүлсэн хэрэглээ улсын дундаж болон Улаанбаатар хотын үзүүлэлтээс өндөр байна.
2019 оны архи, согтууруулах ундааны хэрэглээг 2013 онтой харьцуулахад 64.6%-аас 57.4% болж буурсан хэдий ч хүн амын дунд архи, согтууруулах ундааны хэрэглээ өндөр хэвээр байгаа юм хэмээн НЭМҮТ-өөс мэдээллээ.

Түүнчлэн архи, согтууруулах ундаа дархлааг сулруулж халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг талаар анхааруулж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *