Categories
мэдээ нийгэм

Зүүн аймгуудын нутгаар түймэр ихтэй байна

Зүүн аймгуудад өдөртөө 38 хэм хүрч халж байгаагийн улмаас Дорнодод дөрөв, Сүхбаатарт нэг түймэр дэгджээ. Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн нутаг Замын худаг гэдэг газарт энэ сарын 4-ний үдээс хойш хээрийн түймэр гарсан байна. Мөн Ялалт багийн Бор толгой гэдэг газарт энэ сарын 5-ны 13:00 цагт хээрийн түймэр дэгджээ. Дээрх түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын гал сөнөөгчид болон орон нутгийн иргэд, “Петро Чайна Тамсаг” ХХК-ийн ажилтануудыг дайчлаад байгаа аж.

Түүнчлэн Чойбалсан сумын Хөхнуур багийн Хавирга-Өртөөд энэ сарын 5-ны 09:25 цагт гарсан түймрийг шөнө нь бүрэн унтраажээ. Уг түймэрт 45 км урт, 40 км өргөн бэлчээр өртжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *