Categories
мэдээ нийгэм

Зүүн аймгууд руу чиглэсэн авто замын хязгаарлалтыг цуцлав

Өнөө жилийн сар шинийн баяраар орон нутагт цасан шуурга шуурч, авто замаар зорчиход хүндрэлтэй байлаа. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар энэ сарын 18-ны өдрийн 10.00 цагаас 23-ны өдрийн 10.00 цаг хүртэл Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байна. Мөн сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 20-ны өдөр нутгийн зүүн хагаст цас орж, салхи говь, тал хээрийн нутгаар 18-20 м/с хүрч ширүүсэн хүйтний эрч өмнөх өдрүүдээс эрс чангарсан тул Шадар сайд, ОБЕГ-ын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар энэ сарын 20-ны 23.00 цагаас 21-ний 07.00 цаг хүртэл Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудын замын хөдөлгөөнийг түр хязгаарласан бол өчигдөр буюу энэ сарын 21-ний 07.00 цагаас 22-ны 07.00 цаг хүртэл Дорнод, Дорноговь, Сүхбаатар чиглэлийн орон нутгийн замын хөдөлгөөнийг түр хязгаарласан юм.

Өнөөдөр орон нутгийн замуудын хязгаарлалтыг цуцлав. Гэсэн хэдий ч цасан шуургын улмаас зам халтиргаа, гулгаатай байгаа учраас жолооч нар орон нутгийн замын хөдөлгөөнд хурдаа тохируулан эгнээ байраа зөв эзлэн оролцохыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *