Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаанбаатар хотын хөдөлгөөний нягтрал ихтэй газруудад явган зорчигчдод зориулсан гүүрэн гарц барьж эхэлсэн. Энэ жил Нийслэлийн Автозамын газар хоёр байршилд гүүрэн гарц барихаар төлөвлөжээ. Үүний нэг нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 100 айлын орчимд буюу Хүүхдийн хоёрдугаар эмнэлгийн автобусны буудлын дэргэд гүүрэн гарц барихаар болсон байна. Зуун айлын гүүрэн гарцыг барих ажлын гүйцэтгэгчээр “ЗМЗ” ХХК ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд нөгөөдөр буюу 12-ны шөнийн 00:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд 100 айлын уулзвараас зүүн тийш автобусны буудал хүртэлх замын хөдөлгөөнийг хааж, гүүрэн гарцын дам нурууг байрлуулахаар болсон байна. Харин гүүрэн гарцыг энэ сарын 30-нд ашиглалтад өгөх аж.
Э.Эрдэнэ
2 replies on “Зуун айлд гүүрэн гарц барина”
I got this web page from my friend who shared with me regarding
this web page and now this time I am visiting this site and reading very
informative articles or reviews at this place.
Wow, that’s what I was looking for, what a material! existing here
at this blog, thanks admin of this site.