Нийслэлийн тээврийн газраас зургадугаар сарын 9-ний өдрөөс эхлэн зуслангийн долоон чиглэлд микро автобусуудыг явуулахаар төлөвлөөд байна.
Автобусууд Гүнт-Жигжид-Тэнгис кино театр, Гоодой- Тэнгис кино театр, Баянбулаг-Тэнгис кино театр чиглэлүүдэд явах гэнэ. Харин Долоон буудалаас Майхантолгой, Яргайтын богино, Яргайт хуурай мухарын чиглэлд бага багтаамжийн автобус үйлчлэх аж. Их багтаамжийн автобусны тоо ес, бага багтаамжийн тоо ес байхаар нийт 18 автобус явуулах юм. Мөн нэг чиглэлдээ 3-5 автобус ажиллах ба үнэ тарифын хувьд өндөр настай хүмүүс болон албан үүргээ гүйцэтгэж яваа төрийн цагдаа, оюутан нар үнэмлэхээ үзүүлж явж бол бусад нь том хүн 600 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчих юм байна. Ажлын өдөрт 07.00 цагаас, амралтын өдөр 08.00 цагаас эхлэнэ.
Э.АНУЖИН