Categories
мэдээ нийгэм

Зүрхний өвчтэй 47 монгол хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийнэ

Бээжин хотын Анзень эмнэлгийн болон Өвөрмонголын ардын эмнэлгийн зүрхний мэс заслын эмч нар саяхан манай улсад ирэхдээ зүрхний төрөлхийн өвчтэй 47 монгол хүүхдийг эх орондоо аваачиж, үнэ төлбөргүй хагалгаа хийхээр болжээ.

Хятад, өвөрмонгол эмч нар зүрхний төрөлхийн гажигтай монгол хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийж байгаа анхны тохиолдол энэ биш бөгөөд өнгөрсөн жил Анзень эмнэлэг, Өвөрмонголын ардын эмнэлэг 50 монгол хүүхдэд ийм төрлийн хагалгаа хийсэн юм. Тус хүмүүнлэгийн үйлсийг ӨМӨЗО-ы Улаан загалмайн нийгэмлэгээс санаачилж, зүрхний төрөлхийн гажигтай 100 монгол хүүхдэд үнэгүй хагалгаа хийх зорилго тавьж ийнхүү биеллээ олж байна.

Судалгаагаар манай улсын 500 төрөлт тутамд 10-12 зүрхний төрөлхийн гажигтэй хүүхэд төрж байгаа аж. Мөн дауны синдромтой нийт хүүхдийн тал хувь нь заавал зүрхний өвчтэй төрдөг юм байна. БНХАУ, Өвөрмонголын эмч нараас гадна БНСУ-ын эмч нар сайн дураараа манай улсын зүрхний өвчтэй хүүхдүүдэд анхаарал хандуулж, монгол эмч нартай хамтран үнэ төлбөргүй мэс заслыг нэг бус удаа хийж байсан юм. 2018 оны байдлаар монгол, солонгос эмч нар 18 бага насны хүүхдэд зүрхний хагалгааг амжилттай хийжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *