Categories
мэдээ соёл-урлаг

“Зүрхээр наадагч” кино нээлтээ хийлээ

“Хувьсал” продакшны дэлгэцийн хоёр дахь уран бүтээл “Зүрхээр наадагч” кино өнгөрсөн баасан гаригт (09.05) “Өргөө”, “Тэнгис” кино театруудад нээлтээ хийлээ.

“Зүрхээр наадагч” киноны зохиолыг СТА, жүжигчин А.Ганчимэг бичсэн бол найруулагчаар Гавьяат жүжигчин У.Уранчимэг ажиллажээ. Киноны дүрүүдэд У.Уранчимэг (МУГЖ), Д.Ганцэцэг (СТА), А.Ганчимэг (СТА), О. Мөнхдалай  нар тогложээ. Мөн киноны дууг жүжигчин У.Уранчимэг, А.Ганчимэг нар дуучин Цэцээтэй хамтран дуулсан байна.

Киноны үйл явдал нь асрамжийн газар өссөн дөрвөн найз хувь тавилангийн эрхээр тал тал тийшээ таран одохдоо заавал уулзана хэмээн бие биедээ амлана. Олон жил өнгөрч тэд өөр өөрсдийн амьдралаар амьдарсаар байх боловч нэг л өдөр бие биенээ олж хүүхэд насныхаа хүсэл мөрөөдлийг хамтдаа биелүүлэх аж.

“Зүрхээр наадагч” кино “Тэнгис”, “Өргөө” кино театруудад өдөр бүр гарч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *