Categories
мэдээ нийгэм

Зөрчилтэй үйл ажиллагааг 310005 дугаарт мэдэгдэж болно гэв

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөрчилтэй, зөвшөөрөлгүй баригдаж буй барилгуудын үйл ажиллагааг хаах шийдвэр гаргасан билээ. Уг шийдвэрийн дагуу баяр наадмаар зөрчилтэй компаниуд барилгын ажлаа эхэлдэг, үргэлжлүүлдэг тул мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын байгууллагын хамтарсан ажлын хэсэг хяналт тавих юм.

Баярын өдрүүдээр зөвшөөрөлгүй зам сэтлэх, барилгын суурь ухах, нийтийн эзэмшлийн зам талбайг эвдэж сүйтгэх зэрэг асуудал гарвал, ер нь аливаа зөрчилтэй үйл ажиллагааны талаарх мэдээллийг Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсанд мэдэгдэж болох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *