-р сард бидний бүтэн жил хүсэн хүлээдэг зул сар болон шинэ жилийн баяр тохиодог учир жилийн хамгийн догдлол дүүрэн сар болж өнгөрдөг билээ. Хэдийгээр дэлхий даяар цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хөл хорионы дэглэмд шилжсэн чбаярын уур амьсгалыг авчрах зул сарын кинонуудыг гэртээ тухлан сууж үзээрэй. Ингээд хамгийн алдартай зул сарын 5 киног танилцуулья.
1.Home Alone
Зул сарын кинонууд дотроос “Гэртээ ганцаараа” киног үзээгүй хүн ховор болов уу. Жил болгон хэд ч үзсэн уйддаггүй киногоор энэхүү киног нэрлэж болно. Найман настай Кевин Маккаллистерийг Парис руу нисэхдээ гэр бүлийнхэн нь гэрт мартаад үлдээчихдэг. Хүүгийн гэрийнхэн Америк руу буцах гэж цөхрөлтгүй оролдож байх хооронд хулгайч нар Кевиний гэрт нэвтрэхийг оролдно. Гэсэн ч авхаалжтай Кевин хулгайчдад урхи тавин гэрээ чадварлаг хамгаалдаг. Нэгэн сонирхолтой баримт дурьдахад Кевин том ахынхаа өрөөнд дайрч орохдоо найз охиных нь зургийг олдог хэсэгт зурган дээрх охин болүнэндээ охин биш хиймэл үс өмссөн хүү байв. Энэ үзэгдэлд жинхэнэ охиныг ашиглах нь тохиромжгүй гэж найруулагч үзжээ.
2. Elf
Ид шидийн ертөнцөд өссөн хүү өсч том болоод өөрийгөө шидтэнүүдийн нэг биш гэдгээ олж мэддэг. Тиймээс тэр төрсөн эцгээ хайж олохоор хүний ертөнцөд ирнэ. Шидтэнүүдийн ертөнцөөс ирсэн гэнэн цайлган Элф түм түжигнэсэн Нью Йорк хотод хүмүүсийн дунд ирснээр шинэ ертөнцтэй танилцан, олон адал явдлуудтай учирдаг.
3. The Grinch
Гринч буюу үсэрхэг ногоон, ганцаардмал нэгэн зул сарын баярыг хэрхэн хулгайлдаг талаар өгүүлэх 2000 онд гарсан тус киног одоо ч хүүхдүүд гэлтгүй томчууд ч мөн үзэх дуртай байдаг. Уг киноны шинэ хувилбар 2018 онд нээлтээ хийсэн.
4. Love Actually
“Хайр хаа сайгүй” хэмээх уг бүтээл нь хайрын олон төрлийг халуун, дулаан өгүүлэмжтэйгээр үзүүлсэн байдаг. Найзынхаа эхнэрт дурласан залуу, АНУ-ын ерөнхий сайд энгийн нэгэн нарийн бичиг бүсгүйтэй учирч буй болон олон жил амьдарсан хосууд, мартагдсан дуучин зэрэг хайрын тухай өгүүлэх олон дүрүүд гардаг. Тэдгээргол дүрүүдийн учрал зул сарын баяраар өрнөх болно.
5. It’s a Wonderful Life
Тэртээ 1946 онд бүтээгдсэн энэхүү Холливудийн алтан үеийн сонгодог бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог. Зул сарын баяраар амиа хорлохоор зэхэж байсан гол дүрийн залууг сахиусан тэнгэр аварч түүний эргэн тойрных нь хайртай хүмүүсийн амьдрал ирээдүйд хэрхэн өөрчлөгдөхийг харуулдаг. Уг киноноос та гэр бүлийн үнэт зүйл юу болох талаар ухаарах болно.
Ч.БИНДЭРЪЯА