Categories
мэдээ нийгэм

Зудын эрсдэлтэй байгаа аймгуудын эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашин гардууллаа

Зураг

Эрүүл мэндийн яамнаас зудын нэн их эрсдэлтэй байгаа аймгуудын эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашин гардууллаа. Тодруулбал Архангай аймгийн Хотонт сумын эрүүл мэндийн төв, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын эрүүл мэндийн төв, Дундговь аймгийн Сайнцагаан сумын эрүүл мэндийн төв, Дорнод аймгийн Халхгол сумын эрүүл мэндийн төв, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын эрүүл мэндийн төв, Өвөрхангай аймгийн Бүрд сумын эрүүл мэндийн төв, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хэнтий аймгийн Цэнхэрмандал эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашинтай болов. Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 176 түргэн тусламжийн автомашиныг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн бөгөөд зудын нэн их эрсдэлтэй аймаг, сумдыг түргэн тусламжийн автомашинаар хангах ажлуудыг шат дараатай хийх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *