Categories
мэдээ цаг-үе

ЗТХЯ: Вакцинжуулалт удааширч, нөхцөл байдал хүндэрвэл хил нээх ажил удааширна

МИАТ нислэг бүрээс 20.000-30.000 долларын алдагдал хүлээж байна | News.MN

Урьдчилсан байдлаар тавдугаар сард хилээ нээснээр таван чиглэлд 16 нислэг үйлдэхээр болсныг Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-аас мэдээлж байгаа юм. Тус яамнаас хилээ үе шаттайгаар нээж агаарын тээврийг сэргээх хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлж буй. Албаныхны хэлснээр цар тахлын хуулийн дагуу ЗТХЯ-аас УОК, ИНЕГ-тай хамтран тавдугаар сарын нислэгийн хуваарийг баталжээ.

Ирэх сарын 1-ний Токио, Сөүл чиглэлийн нислэгээр нийт 430 гаруй хүн ирж магадгүй гэх тооцоо гарчээ. Энэ дагуу УОК-ын Шуурхай штабаас тусгаарлах байрны нөөцийг бэлдсэн байна. Мөн тавдугаар сард Бусан хот руу шууд нислэг үйлдэхээр болсон аж. Хил нээгдснээр долоо хоногт 1-2 нислэг үйлдэхээр тооцжээ.

ЗТХЯ-аас хил нээгдэж, нислэг тогтворжвол бүтээн байгуулалт, аялал жуулчлалын улиралд ажлын шугамаар болон жуулчдын тоо нэмэгдэхийн хэрээр эдийн засагт үр өгөөжтэй хэмээн үзэж байгаа юм. Хэдийгээр дотоодод бүртгэгдэх халдварын тохиолдол нэмэгдэж байгаа ч хил нээгдсэн ч сөргөөр нөлөөлөхгүй гэх байрь суурьтай байна.

Хил нээхтэй холбогдуулан цаашид ямар бодлого баримтлаж буй талаар ЗТХЯ-ны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяагаас тодруулахад “Зам тээврийн хөгжлийн яамнаас хил нээвэл эхний ээлжид агаарын тээврийн салбарыг сэргээх чиглэлд бодлого баримталж байна. Одоогоор бид

Хятад, Москва, Хөх хот, Улаан-Үд, Эрхүү, Астана чиглэлд 1-2 нислэг үйлдэхээр төлөвлөж 1000 гаруй тусгаарлах байрны нөөц бэлдсэн саналаа хүргүүлсэн. Гэвч ОХУ нислэг үйлдэх сонирхолгүй, Хятад ч бас сонирхолгүй аль болох ногоон бүс байх тал дээр илүү анхаарч байгаа бололтой.

Үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас тодорхой ажлууд хийгдэж байна. Бид олон улсад хилээ нээнэ гэдэг мессежийг өгөх нь чухал байна. Агаарын тээврийн үйл ажиллагааг сэргээх нь зөвхөн Монголоос хамаарахгүй, бусад улс орнуудын нөхцөл байдал, шаардлагаас шалтгаална. Дэлхий нийт вакцинжуулалтын нөхцөл байдлыг харж байна. Засгийн газар долдугаар сарын 1-н гэхэд хүн амын 60 хувийг вакцинд хамруулахаар тооцож, дархлаажуулалтыг эрчимжүүлж байгаа нь давуу тал болж байна. Энэ нь хилээ нээж агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарыг сэргээхэд эерэг нөлөө үзүүлэх юм. Хүн амыг дархлаажуулснаар дотоодын халдвар хумигдаж, гадаадаас Монголыг зорих жуулчдын тоо ч нэмэгдэнэ. Тиймээс зургадугаар сард илүү олон нислэг үйлдэж, долдугаар сар гэхэд нислэг тогтворжих болов уу гэж харж байна. Хэрэв вакцинжуулалт удааширч халдварын нөхцөл байдал хүндэрсээр байвал хил нээх асуудал удааширна л гэсэн үг” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *